Хагас коксон түлш буюу утаатай хийх тэмцлийн удаах зэвсэг

Нийслэлчүүдийг талцуулж, туршилтад оруулах  нь  гэж хүртэл айлгаад  байгаа хагас коксон түлш гэж чухам юу вэ?

“Хагас коксожсон нүүрс гэдэг нь доод ангиллын хүрэн нүүрсийг 550 градус температурт халаагаад утааны хэмжээг нь дөрөв дахин багасгасан түлш гэсэн үг.

Мидлинг нь 20 хувийн, Багануурын хүрэн нүүрс 40 хувийн утаатай байдаг. Харин хагас коксожсон нүүрс нь 10 хувийн утаатай байдгаараа ялгаатай ажээ. Өөрөөр хэлбэл, өндөр дэгдэмхий хортой түүхий нүүрсийг угааж баяжуулан, 550-700 хэмд хуурай пироликын аргаар гаргаж авсан бага дэгдэмхий хийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Хагас кокс гэдэг нь дэлхийн нийтэд өргөн дэлгэрсэн уламжлалт арга бөгөөд БНХАУ-г богино хугацаанд утаанаас салгаж чадсан түлш.

Хагас коксожсон түлш 5-10 минутад асаж бүрэн шаталтаа авдаг. Түлш хурдан асах тусам утааны гарах нь багасах юм. Мидлинг түлш нь 7-8 цаг дулаанаа хадгалдаг. Харин хагас кокс нь илчлэг өндөр учир мидлингтэй адил хугацаанд дулаанаа барьж чаддаг  байна.

Манай урд хөршид хагас коксын 300 гаруй үйлдвэр бий Тус үйлдвэрээс энэ жил импортоор хагас кокс нүүрс худалдана авна. Гэхдээ манай улс гаднаас импортлох бус өөрийн гэсэн үйлдвэртэй болох нь чухал. 600,000 тонн нүүрс үйлдвэрлэхэд Улаанбаатарыг, 1.2 сая тонноор Монгол Улсыг бүрэн хангах боломжтой гэсэн тооцоог  мэргэжлийн хүмүүс гаргажээ.

Товчхондоо бол хагас коксон түлш нь дэлхий нийтийн ашиглаж байгаа дэвшилтэт утаагүй түлш бөгөөд энэ дэвшлийг манай улс ашиглах нь утаатай хийх тэмцлээ урагшлуулах зайлшгүй хийх дараагийн алхам билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...