Нүүрсний хулгайн сонсголоос нүүр буруулсан гишүүд хэн бэ?

Нүүрсний сонсголын түр хорооны хурал өнөөдөр 11.00 цагт эхлэх товтой байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн шалтгаанаар хуралдаан хойшилсон байна. УИХ-ын гишүүдийн зүгээс нүүрсний сонсголд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулах ёстойг хэлэв. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ковидын сонсгол хуулийн гацаанд орчхоод байгаа. Нүүрсний түр хороонд арав гаруй шинжээч цаашлаад дахиад шинжээч томилогдох нь байна. Үүнийг зөв гэж үзэж байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг сонсголд оролцох уу. Шүүхээр хэрэг нь шийдэгдээгүй учраас сонсголд тодорхой мэдээллээ хэлэх ёстой байх. Арванхоёрдугаар сарын 4-нд сонсгол болох юм байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Тухайн үед ажиллаж байсан удирдлагуудыг дуудаж сонсголд оролцуулах нь зөв. Нүүрс тээврийн бодитой тоо тооцооллыг гаргахын тулд урд хөршөөс тодорхой мэдээллийг авах хэрэгтэй. Мэдээлэл баримт дутуугаас болж хэн нэгнийг гүтгэж, буруутгаж болохгүй” гэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар гишүүдийг цагтаа суухыг сануулж, камерын өмнө попрохгүй байхыг сануулав. Түр хорооны дарга Б.Энхбаяр “Б.Ганхуяг захирал нүүрсний сонсголд гэрчээр оролцох эсэхийг бид одоо шийдэхгүй. Хяналт шалгалтын даалгаврыг эрчимжүүлэх тогтоол ярьж байгаа. Сонсгол болохоос өмнө гэрч, оролцох хүмүүсийг шийднэ. Тэр үед яригдана” гэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Гишүүд нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн ч хурлаа тасалж, эс үйлдэл гаргалаа. гишүүн Э.Бат-Амгалан гишүүн хуралдаа ирмээр байна. Г.Ганболд гишүүн хуралдаа нэг ч суугаагүй. С.Ганбаатар гишүүн камерын өмнө ярьдаг шигээ хуралдаа ирж оролцмоор. Т.Доржханд гишүүн хуралдаа нэг ч удаа суугаагүй. Тэгсэн мөртлөө нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд яваад байдаг. Яг шалгая гэхээр хурал тасалж шалгах ажилд саад болж байна. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч алга. Нэг бол хуралдаа суу, үгүй бол соль. Цаг хугацаа давчуу байгаа тул нэг өдөр ч үнэтэй байна. Гишүүд ажилд саад болохоо боль. Хуралдаа суудаггүй гишүүдийг түр хорооноос гаргана” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монголын шигшээ Японы багийг хожиж хэсгээ тэргүүлэв

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж...

АН:“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийн хямралд оруулах эрсдэлтэй

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар “Шинэ хоршоо” хөдөлгөөн хууль...

Ц.Раднаа 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын олимпод өрсөлдөх зорилго тавьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн...

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөнө

Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө...