Б.Энхбаяр: Нүүрсний хулгайчид гөлөг төөрүүлэхийг санаархаж байна

Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хорооны ирц бүрдэж, үдээс хойш хурал эхэлжээ. Хуралдааны эхэнд хянан шалгагчийн ажлын даалгаврыг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Гишүүд уг асуудлаар Түр хорооны даргаас зарим зүйлийг асуусан юм.

Гишүүн Д.Ганбат: Нүүрсний сонсголыг үр, дүнтэй ажил хэрэгч болоосой гэсэн хүлээлттэй байна. Бид өнөөдөр хянан шалгагчийн ажлын даалгаврыг харахад 10-аад даалгавар байна. Нүүрсний сонсгол олон түмний өмнө нээлттэй болохоор нотолгоотой, хэн нэгнийг үлдээхгүй, хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Хөнгөн хуумгай хандах вий, хянан шалгагч нарт ажиллах цаг хугацаа бий юу?

Түр хорооны дарга Б.Энхбаяр “Түр хороо долоодугаар сард УИХ-ын тогтоолоор байгуулагдсан. Нэг сарын өмнө Түр хорооны даргаар намайг томилсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон боловч гурав нь намайг томилогдсоны дараа гарсан. Түүнээс хойш 12 хянан шалгагч томилсон. Өнөөдөр гурван хянан шалгагч томилно. “Эрдэнэс Тавантолгой” болон жижиг “Тавантолгой” компанийн анх байгуулагдсан цагаас эхлэн 10 гаруй жилийн бүх баримтыг шалгана. Бидний батлах гэж буй хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгнө. “Эрдэнэс Тавантолгой” компанид 2000 худалдан авах ажиллагаа болсон байна.

Нотлох баримтыг гаргуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Хянан шалгагчид Өмнөговь аймагт ажиллаж, нотлох баримтуудыг авчирч байгаа. Нотлох баримт гаргаж өгөхгүй асуудлууд байна. Тийм учраас ажлын даалгавар гаргаж байна. Нүүрсний борлуулалт, тээвэрлэлттэй холбоотой нэлээн материал гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна. Шинжээч газар дээр нь ажиллаж, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах хэрэгтэй. Тээвэр, борлуулалттай хамааралтай компаниудын мэдээллийг УБЕГ-аас гаргуулна. Өнгөрсөн хугацаанд 487 компани нүүрс тээвэрлэлт хийсэн байна. Шалгалтын үйл ажиллагаа өргөн хүрээтэй явагдана.

Нүүрсчид их сандруу, бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна. Нүүрс тээвэрт сэтгүүлчид машин тэрэг өгч, хуваарилж амыг нь хамхисан байж болзошгүй. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж энэ ажлын ард гарна. Нүүрсний хулгайг шалгах ажиллагаа зогсохгүй. Цаг хугацаанд хавчигдаж, дуусгахгүй гэж үзэж байна” хэмээн хариуллаа.

Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-нд болох юм байна. Сонсголд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах эсэхийг долоо хоногийн өмнө шийдэх ажээ. Шинжээчдийг томилохоор Түр хорооны хурлыг хаалттай горимд шилжүүллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...