Онцгой дэглэмтэй “Эрдэнэс Тавантолгой”-н эдийн засагт үзүүлсэн ЭЕРЭГ НӨЛӨӨ

Зарим эх сурвалжид дурдсанаар 44 их наядаар хэижгдэх нүүрсний хулгай ил болсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас Онцгой дэглэм тогтоосон. Одоогоос яг жилийн өмнө ийм шийдвар гаргах үед гадаад валютын нөөц дундарчихсан, Хөгжлийн банкны найдваргүй зээл 1.6 их наяд төгрөгт хүрсэн, улсын төлбөриын тэнцлийн алдагдал хаданд гарчихсан байв. Товчхондоо бол Монгол Улс дефолт буюу дампуурал зарлахад ганц хуруу дутуу байсан гэж хэлж болно. Онцгой дэглэм тогтоохдоо нүүрсний хулгайг таслан зогсоох, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхийг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбатад Засгийн газраас үүрэг болгосон юм. Нэг жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ямар өөрчлөлт гарав, эдийн засагт ямар үр өгөөж өгсөн бэ гэдэг асуулт зүй ёсоор гарна.

Нүүрсний хулгай гаарсны шалтгаан нь ил тод байдал, хяналтгүй тогтолцоотой шууд холбоотой. Монгол Улс 2023 онд анх удаа уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжих эрх зүйн орчин бүрдүүлж, олон шат дамжлагыг халсан. Энэ хуулийг нэлээн хэдэн жилийн өмнө санаачилсан ч нүүрсний хулгайчид Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхгүй гох дэгээ тавьж, гацаасаар байсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан нэгэн эрхэм хэлсэн байдаг. Нүүрсний экспорт биржээр дамждаг болсон нь хулгайг хазаарлаж, ил тод болгосон. 2024 оны төсвийн төслийг харахад нүүрсний экспортод гол найдлага тавьж байгаа дүр зураг харагдана. Монгол Улс 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 48.9 сая тонн нүүрс экспортолж, салбарын шинэ дээд амжилтыг тогтоолоо. Он дуустал дахиад ч багагүйг экспортолно. “Эрдэнэс Тавантолгой” ХК экпортолсон нүүрсний 20.6 сая тонныг дангаар бүрдүүлсэн нь нийт экспортын нүүрсний 42 хувийг эзэлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Энэ нь компани байгуулагдсан цагаас хойш төлсөн нийт татварын 46 хувийг эзэлж байгааг албан ёсны мэдээлэлд дурджээ. Нүүрс олборлолтыг 3, нүүрс тээврийг 3.5, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлсэн нь монголчуудын 1072 хувьцаа эзэмшдэг энэ компани хулгайчдаас ангид ажиллавал  улсын эдийн засагт валютын урсгалыг нэмэгдүүлж, хамгийн том татвар төлөгч байж, эдийн засагт маш олон эерэг нөлөө үзүүлж болохыг өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь ажлын үзүүлэлт нь хангалттай харуулав. Нэг жилийн хугацаанд ЭТТ 32.7 сая тонн нүүрс борлуулж, нийт 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон. Энэ бас л шинэ дээд амжилт. Экспортын орлого өссөн нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг ноён долларын эсрэг зогсоход гол хүч болж өгдөг.

Эдгээр үзүүлэлтүүдээс харахад “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон жилийн хугацаанд экспорт нэмэгдэж, орлого өсөж, валютын нөөц зузаарч, төгрөгийн ханш тогтворжсон гээд эдийн засагт маш олон эерэг нөлөө үзүүлжээ. Бүрэн эрхт төлөөлөгч томилж, онцгой дэглэм тогтоосон нь үр дүнгээ сайн өгсөн гэж хэлж болохоор байна. Хамгийн чухал нь Монгол Улс дампуурах эрсдэлээс гарч, эдийн засаг өсөх таатай хөрс бүрдсэн нь онцгой дэглэмтэй “Эрдэнэс Тавантолгой”-н эдийн засагт үзүүлсэн үл маргах эерэг нөлөө байлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...