Дээд шүүх Либертари нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаажээ

Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2023 оны аравдугаар сарын 24-нд боллоо. Энэ өдрийн хуралдаанаар Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Амартүвшингийн өргөдлийг буцааж шийдвэрлэв. Учир нь хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтын хуудасны хүчинтэй байх хугацаа дууссан, гишүүдийн тоо Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.6-д заасан шаардлага хангаагүй үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаасан байна.

Мөн хуралдаанаас иргэн Б.Ганзоригоос ирүүлсэн “Их монгол засахуй ухаан нам (ИМЗУН)-ыг үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг буцаав. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоол, Захиргааны хэргийн Танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 04/965, зургаадугаар сарын 6-ны өдрийн 04/1954 дүгээр албан бичгүүдэд дурдсан зөрчлүүдийг арилгалгүйгээр дахин ижил агуулгатай өргөдөл гаргасан тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу уг өргөдлийг буцаах нь зүйтэй гэж үзжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэрэмжлүүлэг: Ухрах үедээ хүн дайрч амь насыг нь хохироожээ

 Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр...

Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираах саналыг УИХ дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг урьдчилан тогтов

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зургаадугаар сарын 3-нд явуулахаар...

Юн Сук Ёол: Та бүхний хүлээлтэд хүрч чадаагүйдээ харамсаж байна

Өмнөд Солонгосын дээд шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сард онц байдал...