АН: Төрийн албан хаагчийн сейфэнд нэг аймгийн төсөв байж байхад л тэд авлигыг илчилнэ гэж лоозогносоор сууна

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, Дэд дарга П.Батчимэг, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:
Монгол Улсыг гадаад, дотоодод яаж сүйрүүлж байгааг монголчууд мартах шахаж байгаа хэд хэдэн тоо мэдээллийг бид дахин сануулж байна. ЖДҮ-ийн асуудал, нүүрсний хулгай, хөгжлийн банкны асуудал хэдэн саяас халиад хэдэн тэрбумаар, хэдэн их наядаар яригддаг боллоо. Нэг аймгийн нэг жилийн төсвөөр яригддаг байсан хулгай Монгол Улсын хэдэн жилийн төсвөөр яригддаг боллоо. Нүүрсний хулгай, ЖДҮ-тэй холбоотой асуудалд төрийн алба хаагчид, эрх баригчид хэн хариуцлага хүлээсэн бэ?
2020 оны 11-р сараас эхлэн ковид дэгдэж нийт 20,3 их наядын мөнгөн дүн төсөвлөсөн байна. Түүний 5,1 их наядыг улсын төсвөөс баталсан, 10 их наядыг Л.Оюун-Эрдэнэ төсөвлөсөн, Эрдэнэт үйлдвэрээс 1 их наяд, Оюутолгойгоос 1 их наяд, гадаадын зээл тусламжаар 3 их наяд гэх мэтчилэн авсан байдаг. Гэхдээ энэ их мөнгө яг юунд зарцуулагдсан бэ?
Тодруулбал та бидний 200,000 айлын орон сууцыг барих мөнгө яг хаашаа орчихсон бэ? Үүнд хариулт өгөхийг шаардаж байна.
Зөвхөн нэг төрийн албан хаагчийн өрөөнийх нь сейфэнд нэг аймгийн 1 жилийн төсөв байж байдаг. Ийм байж болох уу?
Тэд хээл хахууль, авлигыг илчилнэ гэдэг уриа лоозонгоо ярьсаар байна. Нэг Монгол хүн 30 сая төгрөгний өртэй болсон байна. Үүнтэй холбоотой Ардчилсан намаас “Өрийн дарамтгүй Монгол” Үндэсний хэлэлцүүлгийг эхлүүлсэн.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Эрх баригчдад шорон нь байна, хууль хяналтын байгууллага нь байна, мөнгө нь байна гэтэл түүнийгээ иргэд, олон нийтийн сайн сайхан руу биш үгээ хэлж, үэзл бодлоо илэрхийлсэн иргэд рүү чиглүүлж байна. Сүүлийн 3 жилийн туршид сошиалыг хаах гэж оролдож байна, мэдээллийг хадгалах, мөрдөн байцаалтын нууцыг задласан гэдгээр, иргэд хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл олж авах эрхтэй энэ бол Ардчилсан засаглал бүхий улсын онцлог юм.
Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жил хорих ял авсан. Би иргэнийхээ хувьд, сөрөг хүчнийхээ хувьд дуу хоолойгооо илэрхийлэх эрхтэй. Авлига авсан, өгсөн нь аль аль нь хариуцлага хүлээдэг хууль манайд бий. Гэтэл дамжуулсан гэсэн зүйл заалт байдаггүй, төрийн албан хаагчийг ам хэлээр дормжилсон гэдэг нь зөрчлийн хуулиар шийдэгддэг. Өөр нэг асуудал нь тухай үед Хөх хотод ажиллаж байх үедээ галт тэргээр явах зардлыг онгоцоор явсан юм билээ. Тэр зардлаа ч төлж улсыг ямар нэг хохиролгүй болгосон.
Ардчилсан намын дэд дарга П.Батчимэг:
Ардчилсан намаас “Өрийн дарамгүй монгол” үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 суманд эхлүүлж эд өрнөлтийн байдалтай явагдаж байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг өсч байна, уул уурхайгаас авч буй ашиг нэмэгдэж байгаа талаар онцолдог ч бодит байдал дэээр иргэдийн амьдрал өрнөөс өрний хооронд байна.
Би болон манай баг Дорнод аймгийн 14 сум, 18 баг дээр ажиллаж залуучууд, ахмадууд, төрийн байгууллага, ажилтан, албан хаагчидтай уулзаж санал, хүсэлтийг сонсож иргэдийнхээ амьдрал, нийгэм, эдийн засгийн байдлыг нүдээр харлаа. Өрнөөс өрний хооронд хоног төөрүүлж байгаа иргэдээ бид яаж амьдруулах вэ, 3 жилийн өмнө УИХ-д нэр дэвшээд явж байхад амьдрал арай дээр байсан юм. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал түүнээс хэд дахин хүндэрсэн байна. Энэ бол төрийн данхар бүтэц, Засгийн газар, УИХ-тай шууд хамааралтай асуудал юм.
Ард түмний нуруун дээр маш том дарамт болж байна. Өнөөдөр бид иргэдийнхээ дааж, давшгүй олон зээлийг яг яах вэ, залуус аймагтаа, сумдаа эзэн нь болж ажиллаж, амьдрах боломж алга байна.
Өнөөдөр Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай, ийм ч учраас Ардчилсан намыг залуус, иргэд маань хүлээж байна. Залуусын сонголт өөрчлөгдөж байна. Тэд маань яаж амьдрах вэ гэдгээ сонголт хийхэд бэлэн болсон байна.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн эрх ард түмний мэдэлд байна хэмээн заагдсан. Нутгийн өөрөө удирдах байгууллагаараа дажуулан иргэд тэрхүү эрхээ эдэлдэг. Харамсалтай нь өнөөдөр иргэд төлөөллөөрөө дамжуулан шийдвэр гаргах түвшинд эрхээ эдлэх боломжгүй болж байна.
УИХ-ын чуулганаар сонгуультай холбоотой заалтад өөрчлөлт оруулахаар эрх баригч МАН хуулийн төсөл оруулж ирж байна. Сонгууль болохоос жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэж заагдсан байдаг. Энэ хуулийг өөрчлөх саналыг хойшлуулан хуулийн хулгай УИХ дээр орж ирж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах байгууллага, ард түмний эрх рүү шууд халдаж байна. Энэ бол Улаанбаатар хотын 1 сая гаруй иргэний эрх рүү шууд халдсан үзэгдэл юм. Томилогдсон хотын дарга нь НИТХ-д ажлын төлөвлөгөөгөө танилцуулах байтал эсэргээрээ ЗГ, Ерөнхий сайддаа танилцуулаад явж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүхэнд байгаагүй хамгийн их эрх мэдэлтэй сайд боллоо. Бүх томилгоог Ерөнхий сайд хийж байна.
Засгийн эрх ард түмний мэдэлд байна. Хотын Засаг даргаар Д.Сумъяабазарыг Ерөнхий сайд томилсон тухай үед нийслэлчүүд нийтээрээ дургүйцсэн мөн адил үйлдэл 2 дахь удаагаа давтагдлаа. Нийслэлчүүд бид хотын даргаа өөрсдөө сонгодог хуулийн тогтолцоо руу шийлжих ёстой. Бид үүн дээр хатуу байр сууриа илэрхийлэх болно.
Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан:
“Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийг Баянгол дүүрэгт зохион байгуулж 10,000 иргэдтэй нүүр тулан уулзалт хийлээ.
Монголын нийгэм шийдлээ хүлээсэн асуудлааар дүүрэн болчихлоо. Бид иргэддээ үйлчилдэг төр засагтай болох шаардлагатай байгааг иргэд онцолж байна. Дүүргийн Засаг даргыг огцруулаад 7 сар болсон. ИТХ-ын төлөөлөгчид нь нэг танхимд орж хуралдахгүй байсаар дахиад 7 сар өнгөрсөн. Иргэддээ үйлчилдэг, хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтыг хийж өгдөг орон нутгйин засаглал нь хямралд орсноор өнөөдөр Баянгол дүүргийн иргэдийн амьжиргааны түвшин уруйдан доройтож байна.
Ахмадууд энэ онд тэтгэвэр нэмэгдсэн боловч энэ нь бидний нийгмийн хамгааллын баталгааг хангаж чадахгүй байна гэдгийг ч ярьж байна. Нийгмийн хамгааллын бодлогоо сайжруулах шаардлагатай байна. Гэвч үүнийг хийх чадамжгүй Засгийн газартай байна.
Үер, утааны улмаас бий болдог агаарын болон хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчин, халдварын улмаас эрүүл мэнддээ зарцуулах өрийн дарамт үлэмж нэмэгдэж байна. Ийм учраас хотыг хот шиг эрүүл, аюулгүй орчин нөхцөлөөр хангах шаардлагатай байна.
Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун:
Өнгөрсөн 2023.10.09-ны өдөр Ардчилсан намын дунд шатны намын хороо, дунд шатны намын даргын сонгууль болж өнгөрсөн. Нийт 22 нэгж дээр сонгууль болж 865 намын хорооны гишүүд сонгогдсон байна. Үлдсэн 8 аймаг дээр товлосон хугацаанаас хожимдсон ч бид шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.
2023.10.21-ны өдөр Намын даргын нөхөн сонгууль болно. Эрх бүхий сонгуульд нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн сонгууль албан ёсоор явагдаж дууссан. Төрийн сонгуульд ч тэр, намын сонгуульд ч тэр гомдол, маргаан гардаг. Бид ирсэн гомдлыг үндсэн дүрмийн хүрээнд шалган шийдвэрлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...