О.Цогтгэрэл: Ковидын үеийн төсвийн зарцуулалтыг эрх баригчид нууж байна

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг хэлэлцэх Ерөнхий хяналтын сонсголын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор Ерөнхий хяналтын сонсголын товыг өөрчлүүлэх тухай хүсэлт оруулсан ч зөвшөөрсөнгүй. Хуулийн маргаан боллоо. Сая зургаадугаар сарын 27-нд Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гарч, сонсгол явуулж цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл, төсөв мөнгө, хүний эрхийн асуудал зэрэг олон чиглэлд хуулийн өөрчлөлт гарсан. Маш том мөнгөн дүн бүхий гэрээ хэлцлүүд хийснийг бүгд мэдэж байгаа. Цар тахлын нөхцөл байдлаар УИХ-д нээлттэй сонсгол явуулъя гэсэн юм.

УИХ-д суудалтай намын бүлэг эсвэл УИХ-ын есөөс дээш гишүүн санаачилга гаргах боломжтой байдаг. Түр хорооны сонсголыг 19-өөс дээш УИХ-ын гишүүн санаачилдаг. Ардчилсан намын бүлгээс таван гишүүнтэй ажлын хэсэг байгуулж, 18 байгууллага, албан тушаалтан руу 23 албан бичиг явуулсан. Цар тахлын үеийн материалуудаа хүлээн авч, дэд ажлын хэсэг байгуулж, шинжээчээ томилуулж, сонсголоо хийх ёстой. Гэтэл маш хангалтгүй материалыг бидэнд ирүүлж байна. Зарим сайд руу гурван удаа хүсэлт явуулж байсан. Зохион байгуулалттай юм шиг хүссэн мэдээллийг өгөхгүй байна. Нэг өвчтөнийг найман сая төгрөгөөр эмчилж байсан бол сүүлдээ 100 мянган төгрөг болж хувирсан шүү дээ.

Сонсголд ажиллуулах шинжээч томилуулах гэсэн байнгын хорооны ирц хүрээгүй гэх шалтгаанаар хэлэлцээгүй. Энэ сонсголыг чанаргүй хийлгэх, 10, 20 их наядын мөнгөн дүн бүхий асуудлыг хэдэн гишүүдээр яриулаад дуусгах нөхцөл байдал үүсэж байна. Бидний зүгээс матераил хангалтгүй байна, шинжээч томилж өг гэдэг хүсэлтээ хэлж, сая маргаан болоод дууслаа. Ажлын хэсэг дээр эрх баригч намын төлөөлөл олонх байгаа. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь бид хоёр байгаа. Ажлын хэсэг хуралдаж, шинжээч томилъё гэхэд байнгын хороогоор шийдүүлэх ёстой гэсэн. Энэ бол зохион байгуулалттай ажил юм байна. Гэхдээ сонсгол хийлгэсэн нэр зүүх гэж байна. Засгийн газар, УИХ сайн ажилласан юм шиг олон нийтэд харагдуулах гэж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Хануйн голын 109.15 у/м гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл,...

Хамба лам Д.Жавзандорж: Хүн бүр ёс зүйг эрхэмлэн буяны зүгт шамдаарай

Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохиох гэж...