Нийслэлийн МАН-ын төлөөх ЦАХИМ АЯН ДАЙН ЭХЭЛЖЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар Засгийн газраар крандуулаад Хотын дарга болоотохлоо. УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байгаад нийслэлд “5Ш” ажиллагааны хүрээнд бөмбөг тэсэлж, авлигачдыг цээрлүүлнэ гэсэн ерөнхий уриатай. Х.Нямбаатар өөрөө хүсэж хотын дарга болоогүй мэт харагдавч нийслэлийн МАН-ын хорооны дарга болох далд санаархал нь өнгөрсөн жилээс ил цухалзах болсон. Нийслэл дэх эрх мэдэл МАН доторх Сонгинохайрханы фракцад хэвээр хадгалагдаж байгаа боловч Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын багийн тоглолт хаа хүртэл явах нь эргэлзээ дагуулж эхэллээ. Н.Учрал, Б.Жаргалмаа, Э.Батшугар нар Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон. Эндээс Н.Учрал Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга болоод нүүгээд явчихсан. Б.Жаргалмаа, Э.Батшугар хоёр бол Х.Нямбаатарын үгнээс гарахгүй талдаа.

Х.Нямбаатар нийслэлд бугшсан авлигатай тэмцье гэвэл Сонгинохайрханы фракцтайгаа, Д.Сумъяабазартай нүүр тулна. Нийслэлийн Засаг дарга, Ерөнхий менежер, агентлагуудын дарга нар гээд чухал местүүд дээр дандаа МАН доторх Сонгинохайрханы фракцынхан сүүлийн жилүүдэд ёс юм шиг сууж байгаа. Ногоон автобусны тендер, газар олголт, тусгай зөвшөөрлүүдийг тэд мэдэж, тэд л шийдэх болсон. Тэгэхээр Х.Нямбаатар мээрийн нийслэлд хэрэгжүүлэх “5Ш” ажиллагаа өөрийнх нь сонгогдсон дүүрэг, өөрийнх нь нам  доторх авлигачдаас эхлэхийг тэр өөрөө сайн мэдэж буй. Тийм ч учраас “Давс мэт шорвог шийдвэр гаргана шүү” хэмээн томилогдохоосоо өмнө хэлсэн биз. Бөмбөг тэслэх л байх. Харин тэрхүү тэсэлгээний дараа өөрийнх нь хамраас цус гарах нь баараггүй үнэн. Тиймээс л нийтийн тээврээс авахуулаад нийслэлийн гол албан тушаалууд дээо цагдаагийн хүмүүсийг байршуулж эхэлсэн байх.

Д.Сумъяабазарыг өргөдлөө өгөхөөс өмнө нийслэлийн МАН-ын хорооны даргын албанд нь үлдээнэ гэж аман тохироо хийсэн гэдэг. Одоо сошлд ид өрнөж байгаа Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын цахим дайны өрнөлөөс харахад энэхүү тохиролцоо хүчингүй болох магадлалтай. С.Баяр МАН-ын дарга болмогцоо “Үүрэх хариуцлагатай минь дүйх эрх мэдэл өг” гэж хэлээд М.Энхболдоос Ерөнхий сайдын суудлыг нь авч байсан түүхтэй. Хотын дарга болсон Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын хороог өнөөдөр биш юм гэхэд маргааш авч л таарна. Авна гэсэн итгэлтэй байгаа учраас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж зоригтой дуугарсан байх. Гол нь автлаа Д.Сумъяабазартайгаа хэр муудалцаж, хэдий олон шарх авахыг таашгүй. Хүссэн ч, эс хүссэн ч Сонгинохайрханы фракц хуваагдал руу аажмаар гулсаж явна.

Эргийн нөгөө талд нийслэлийн МАН доторх дайныг өдөөж, турхирч суугаа эрхмүүд ч цөөнгүй бий. Д.Сумъяабазартай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан саяхны, Шадар сайд С.Амарсайхан эртний хонзон тээгчид. Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазараас авахад Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар дуртайяа хүч өргөж, “ААН” гэсэн улс төрийн түр эвсэл байгуулах нь тодорхой байна. Түр гэж тодотгосны учир нь Х.Нямбаатарт ч, Д.Амарбаясгаланд ч дараагийн Ерөнхий сайд болох амбиц бэлхэн бий. Тиймээс энэ сонирхол дээрээ зөрчилдөх үү, зөвшилцөх үү гэдэг хувилбаруудаа одооноос зурж эхэлсэн биз. Тиймээс цавчаа ногоон автобус зэрэг дуулиан дээр дөрөөлж өрсөлдөгчдөө нам дарах ажиллагаа МАН дотор ид өрнөж байна. Нийслэл бол үеийн үед УИХ-ын болон бусад сонгуулийн хамгийн түшиц газар байсаар ирсэн тул улстөрчид ийн амиа тавих шахам улайрдаг болчихсон юм.

Б.ТҮВШИНТӨГС

1 сэтгэгдэл

  1. НИЙСЛЭЛИЙН МАН-н ДАРГИЙН АЛБАН ТУШААЛ ХУВИЙН ӨМЧ МӨН ҮҮ. СУМЬЯАБАЗАР УЛААН НОГООН АВТОБУСНЫ ЛУЙВАРТ ОРОЛЦСОН БОЛ ДАРГИЙН АЛБАН ТУШААЛАА ӨГЧ УЛСЫН АВРАГА ЦОЛТОЙГОО ҮЛДЭНЭ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...