Ekids аппликейшн ашиглахад дататай байх шаардлагагүй боллоо

Өнөөдөр өглөө E-Mongolia-гийн нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” шинэ цонх нээгдлээ. Хүүхэд регистрийн дугаараа оруулахад QR код гарч ирнэ. E-Mongolia-гийн хэрэглэгч эцэг эхийн аль нэг нь бүртгэлээрээ нэвтрэн хүүхдийнхээ QR кодыг уншуулна. Хүүхэд сургуульдаа ирсэн, гэртээ харьснаа ганц товчлуураар ээж аавдаа мэдэгдэж болно. Хаана байгаа газрынхаа 3 үгт хаягийг мөн ганц товчлуур дараад ээж аавдаа илгээнэ. Ээж аав нь түүн дээр дарахад хүүхдээ хаана байгааг шууд мэдэх боломжтой юм. Хаяг байршил тэр бүр тодорхойгүй, утсаар яриад ойлголцоход ч ихээхэн түвэгтэй, ялангуяа хүүхдэд хүндрэлтэй байдаг учир нэг метрийн зөрүүгүй заах ийм шийдэл боловсруулсан байна.

Хүүхэд цахим гадуурхал, гэмт хэрэгт өртсөн, өөрт нь халдахыг завдсан, дагаж мөшгисөн, өдөж хоргоосон зэрэг сэжигтэй тохиолдолтой учирвал тухайн этгээдийн зургийг нь шууд илгээж, цагдаагийн байгууллага шуурхай хүлээж авах технологийн шийдэлтэй. E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids шинэ цэс хөгжүүлж байна. Аюул эрсдэл тохиолдвол 102, 103, 108 утсанд шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэх боломжтой. Хүүхэд хамгааллын технологийн шинэ цэс Ekids-ээр цахим орчинд хүүхдээ хэрхэн хамгаалах, гэмт хэргээс сэргийлэх, яаралтай тусламж яаж авах талаарх заавар зөвлөгөө байршуулж байна. ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгыг үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл, Ондо компаниуд дуу нэгтэй дэмжиж, E-Mongolia, Ekids ашиглахад дататай байх хэрэггүй боллоо.

Үүрэн холбооны компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, иргэд E-Mongoila, Ekids-т үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой болж байна. ЦХХХЯ-наас Google компанид Google Family Link аппликэйшнээ монгол хэлээр ашиглах боломжтой болгохыг хүссэн захидал илгээсэн байна. Эцэг эхчүүд Google Family Link татан хүүхдийнхээ байршлыг утсан дээрээсээ харах, хэдэн цаг интернэтэд орох зэргийг нь тохируулах зэргээр ашиглаж байгаа юм. Монгол хэлээр ашиглах боломжтой бүл илүү олон эцэг эх технологи хэрэглэн хүүхдээ хамгаалж чадна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

АН:“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийн хямралд оруулах эрсдэлтэй

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар “Шинэ хоршоо” хөдөлгөөн хууль...

Ц.Раднаа 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын олимпод өрсөлдөх зорилго тавьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн...

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөнө

Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө...

Ногоон автобусны нээлттэй сонсгол энэ сарын 21-нд эхэлнэ

Ногоон автобусны худалдан авалттай холбоотой нээлттэй сонсгол явуулахаар болсон....