СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй болсон иргэнийг “Дагиналтай” нуураас амь хохирсон байдалтай олжээ

Архангай аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Тариат сумын “Тахилт” гэх газарт 38 настай, эрэгтэй, “Г” нь 2023 оны 09 дүгээр сарын 28-наас 29 шилжих шөнө оршин суух газраасаа гараад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус иргэнийг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, шинээр байгуулагдсан Тариат сумын “Эрэн хайх, аврах бүлэг”-тэй хамтран зохион байгуулсан ба эрлийн багийнхан иргэн “Г”-г 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Тариат сумын “Дагиналтай” нуураас живсэн байдалтай олсон байна.
Амь хохирогч нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл шархгүй байсан бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн гол, ус нуур гатлахдаа баталгаатай зам, гүүрээр анхаарал болгоомжтой зорчих, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын эрэг орчимд тоглуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...