“Нарантуул”-д гарсан гэмт хэргийн 45 хувийг халаасны хулгай эзэлжээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас  “Нарантуул” олон улсын худалдааны төвд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдалд дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгааг мэдээллээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст 2023 оны есөн сарын байдлаар “Нарантуул” олон улсын худалдааны төвд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх нийт 411 гомдол, мэдээлэл шалгагдсанаас 316 буюу 76.9 хувь нь гэмт хэрэг, 95 буюу 23.1 хувь нь зөрчлийн шинжтэй байгаа гэв.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг төрлөөр нь авч үзвэл

  • 45.3 хувь нь халаасны хулгай
  • 19.9 хувь нь иргэдийн өмчийн хулгай
  • 13.9 хувь нь залилах
  • 9.5 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг
  • 2.8 хувь нь золгүй байдлаар нас барсан
  • 0.3 хувь нь дээрэмдэх гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэл байна.

Зөрчлийн хувьд хүний биед халдах 15, эд зүйл хаясан, гээсэн 12, гэр бүл хүчирхийлэл үйлдсэн болон танхайрсан гэх тус бүр найман зөрчил бүртгэгджээ.

“Нарантуул” олон улсын худалдааны төвд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төвтэй хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, 700 гаруй иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Иргэдийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэл, цахим залилангийн гэмт хэргийн талаар болон айлган сүрдүүлэлтэд өртсөн тохиолдолд хаана хандаж эрх ашгаа хамгаалуулах, хорих ял эдэлж байсан хүнийг ажлын байраар хангах боломжийн талаар түлхүү сонирхож асуужээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...