“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн үеийн хэрэгжилтийг танилцууллаа

талаар мэдээлэл сонслоо.

Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийн хэмнэлт гаргах, өр төлбөрийг бууруулах, мэдээллийн ил, тод байдлыг хангах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих, том төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг  үр дүнтэй хэрэгжүүлснийг онцлов.

Монгол Улсын нүүрсний экспорт 2023 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар 48.9 сая.тн хүрсэн. Нийт экспортын 42 хувь буюу 20.6 сая.тн нүүрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаар экспортод гаргаж татварын орлогын 12.4 хувийг бүрдүүлж 1.8 их наяд төгрөгийн татварыг 2023 оны эхний 8 сарын байдлаар улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Онцгой дэглэмийн хугацаанд 23.7 сая.тн нүүрс олборлож, 29.5 сая.тн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Компани байгуулагдсан 12 жилийн түүхэн хугацааны нийт олборлолтын 21 хувийг онцгой дэглэм тогтоосон 11 сарын хугацаанд гүйцэтгэснийг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...