НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох цахим мэтгэлцээнд оролцоорой

УИХ-ын Тамгын газрын d.parliament.mn-д Dparliament  “Санал асуулга” гэх цэс нэмж, цахим өргөдөл гомдлын системийн туршилтыг өнөөдрөөс эхлүүлж байна. Цахим өргөдөл гомдлын системд иргэдээс ирж буй дийлэнх санал гомдлоор мэтгэлцээн зохион байгуулдаг болох ажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар”Одоогоор иргэдээс гурван төрлийн санал гомдол зонхилон ирж байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахтай холбоотой асуудал. Иргэдээс ирүүлсэн саналыг байршуулж, үүнд санал авч байгаа. Мөн нотлогч, няцаагч талууд хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж болно.

Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын өмнөх удирдлагууд, CEO клубээс Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголт 2 хувь байгааг 5 болгож нэмэгдүүлэх санал ирүүлсэн. Үүнийг Сангийн яаманд өгч боловсруулан, бололцоотой эсэх төсвийн тооцоолол, макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулна.

Түүнчлэн хүүхэд хамгааллын төсвийн асуудлаар мэтгэлцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хүүхэд хамгааллын тухай хуульд сум, дүүрэг, хороо бүрд хүүхэд хамгааллын ажилтан байна гэсэн заалт бий. Уг заалтыг төсвөөр баталгаажуулах ёстой. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд үнэлгээ хийх, уулзах, цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэх зэрэг ажил хийнэ. Цагдаагийн захиргааны хяналт гэж одоо ч бий байх гэж итгэж байна. Тэнсэн харгалзах ялтай хүн өдөр бүр бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн зэргээ мэдээлж байдаг. Согтуу жолоочийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн тооцох заалт мөн санал асуулгад багтсан” хэмээв.

Цахим өргөдөл, гомдлын системийг ирэх сарын 17-нд албан ёсоор нэвтрүүлэх юм байна. Уг системд 33.000 иргэн тухайн саналыг дэмжвэл УИХ-ын Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, 70.000 иргэн дэмжвэл Хяналт шалгалтын түр хороо байгуулагдана. Харин 100,000 иргэн дэмжвэл тухайн асуудлаар хууль санаачлан  хэлэлцүүлэх юм байна.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эйр Индиа”-ийн онгоцны ослоос ганц хүн амьд үлджээ

241 хүний ​​амийг авч одсон Эйр Индиа онгоцны ослоос...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд заллаа

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд...

М.Нарантуяа Нара: Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан ЖДҮ, тендер, концесс бүгдийг хувааж авсан

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы...