Х.Нямбаатар: Хамгийн түрүүнд нийслэлийн данхар  бүтцийг засна

Хотын даргад томилогдохоор улстөрийн шийдвэр нь гарчихаад байгаа Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад  хариу өглөө.

Хотын даргын үүрэгт ажлаа аваад юунаас ажлаа эхлэх вэ?

Х.Нямбаатар:

-Мэдээж хамгийн түрүүнд хийх ажил бол том данхар  бүтцийн  асуудал. Үүнийг  багасгах  ёстой. Нийслэлд урсгал зардлуудыг хэмнэх ёстой, төр  хувийн хэвшлийн түншлэлийг нийслэл сонгодог утгаар хэрэгжүүлэх ёстой. Урсгал  зардлаас хэмнэсэн төгрөг бүрийг газар чөлөөлөлтөд зориулах хэрэгтэй гээд  бодож байгаа олон зүйл  байна.  Нэлээн хатуухан  хүндхэн шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болно. Энэ бүхнийг хуулийн дагуу хийхэд хууулийг  боловсруулах хуулийн том баг хэрэгтэй. Тийм  учраас яаманд  хамтран ажиллаж байсан зарим хуулийн мэргэжилтэн албан хаагчдаа санал  тавих байх

Олны хэл ам дагуулсан ногоон автобусын талаар  ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхантай энэ талаар ярилцсан. Дизель хөдөлгүүртэй ногоон автобусаас гадна цахилгаан автобус орж ирсэн  юм байна. Гааль дээр дунд  оврын автобусууд гаалийн татвар  төлөгдөөгүй гацсан  байгаа юм байна. Энэ бүгдийг эргэж хараад худалдан  авах  ажиллагааг яаж цуцалж хүчингүй болгох вэ гэдэг  асуудлаа шийдээд дараа нь худалдан авалтаа хурдан  хугацаанд хийж нийслэлийн автозамын  түгжрэлийг бууруулах хэрэгтэй.

Дараагийн  худалдан  авалтыг нээлттэй сонгон шалгаруулалтаар хийх үү?

Нийслэл хотод цаашид худалдан  авалттай холбоотой харилцаанд нууцлал гэж зүйл  байх ёсгүй гэсэн байр  суурь би баримталж байгаа. 2022 онд  батлагсан  Нийслэлийн эрх  зүйн  байдлын  тухай хуулиар нийслэлийн  төсөвт аж ахбуйн нэгж байгууллагууд нийтлэг  үйлчилгээний зориуллттай тоног  төхөөрөмжүүдийг  шууд худалдан  авах  эрх зүйн  орчинг  нээж өгсөн. Өөрөөр хэлбэл шууд үйлдвэрлэгчтэй харилцах боломжтой болсон. Энэ хуулийг хэрэгжүүлнэ. Мөн  нийслэл дэх авилгал албан тушаалтай холбоотой, гэрээ хэлцэл хөрөнгө оруулалттай холбоотой хүнд суртал чирэгдлүүдийг яаж цахимжуулах, хялбаршуулах гээд олон зүйлийг  ул суурьтай бодож шийдэх хэрэгтэй юм билээ Түүнээс косметик шийдэр гаргаад нэмэргүй гэж харж байгаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...