Израиль, Газад 1000 орчим хүн амиа алдаад байна

Өнгөрсөн бямба гаригийн өглөө Хамас бүлэглэлийн дайчдын нэгдсэн зохион байгуулалттай довтолгооны дараа Израиль, Газад 1000 орчим хүн амиа алдаад  байна. Олон хүн хүнд шархадсан тул амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх байх гэж Израилийн батлан ​​хамгаалах хүчин мэдэгдлээ. Газын зурваст агаарын цохилт өгсний улмаас 123,000 палестинчуудыг нүүлгэн шилжүүлж, 74,000 орчим нь сургуульд орогнож байна гэж НҮБ мэдэгдэв.

Израилийн Батлан ​​хамгаалах хүчний (IDF) хэвлэлийн төлөөлөгч Жонатан Конрикус ням гарагийн орой видео бичлэгтээ “Энэ бол Израилийн түүхэн дэх хамгийн муу өдөр” гээд “Өмнө нь хэзээ ч израильчууд ийм олноороо нэг л өдөр дайсны гар үрэгдэж байгаагүй” гэжээ.

Израилийн хөгжмийн наадамд оролцож байсан олон зуун хүмүүс Хамасын дотволгооны хэд хэдэн байршлын нэг  байв.  Хөгжмийн наадамд оролцож задгай талбайд цугласан хүмүүст хоргодох газар олдоогүй бөгөөд Израилийн аврах албаны мэдээлснээр наадмын талбайгаас одоогоор 260 цогцос олдоод байна.  Мөн зарим үзэгч зэвсэгт этгээдүүдэд барьцаалагджээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...