Э.Бат-Үүл: МАН нийслэлийг маш муу удирдсанд би ямар ч буруугүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Засгийн газрын гишүүдийн томилгоог УИХ-д танилцуулж, гишүүдийн асуултад хариулах үеэрээ “Э.Бат-Үүл хотын дарга байхдаа Д.Эрдэнэбилэгтэй хамтран хотхон бариад тэндээ амьдарчихсан. Удирдлагын академийн газар дээр “Эрдэнийн төгөл” билүү, тийм хотхон байдаг” хэмээн хэлсэн юм. Түүний энэ үгэнд хотын дарга асан Э.Бат-Үүл цахим хаягаараа хариу өгчээ. Тэрбээр “МАН нийслэлийг маш муу удирдсан. Үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямар ч буруугүй. Гэтэл чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг хотын дарга байхдаа Удирдлагын академийн газарт барилга барьсан мэтээр Ерөнхий сайд намайг найгүй гүтгэн гүжирдэж байна. Би шүүхэд хандана” хэмээжээ.

“Эрдэнийн ногоон төгөл” гэх хотхон барьсан асуудал 2010 оны үйл явдал ажээ. Намайг намын хорооны дарга болохтой ямар ч холбоогүй асуудал. Эрдэнийн ногоон төгөл төсөл олон нийтэд ил тод болсон үйл ажиллагаа. Олон нийтээс нуугаад байсан зүйлгүй гэв. Э.Бат-Үүлийг хотын дарга болохоос 2 жилийн өмнө тус хотхоныг барьсан, түүнд нь Д.Эрдэнэбилэг гэдэг хүн огт хамааралгүй гэдгийг өөрсдөө тайлбарлаж, няцаалт өгөв. Одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгалан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа энэ хотхоноор улс төр хийж, өөртөө оноо түүж явсан нь сонины шарласан хуудаснаа түүх болон үлджээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...