Нийслэлийн 180 худгийг автоматжуулахаар ажиллаж байна

Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС”) болон “Эйч Ти Эл” ХХК хооронд 2023 оны 01 сарын 02-нд байгуулсан “Гэр хорооллын ус түгээх байр автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах” гэрээний хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн 51 хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг автоматжуулах төслийг хэрэгжүүлж байгаа.
Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах төслийн хүрээнд шугамын 180 ус түгээх байруудад суурилуулах IP 67 буюу ус, чийг, шороо тоосны хамгаалалттай цахилгааны самбар, IP55 буюу ус чийгний хамгаалалттай NVR самбарыг тус тус чанарын шаардлагын дагуу БНХАУ-ын Вэнжоу хотын “SAIPWELL” цахилгааны самбар угсралтын компанид үйлдвэрлэж, дотор тоног төхөөрөмжүүдийг угсарч байгаа юм.
Тэгвэл самбаруудыг үйлдвэрлэх болон тоног төхөөрөмж угсрах ажлын явцтай танилцан, ажиллагааг шалгаж, турших ажлыг 2023 оны 8 сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай гүйцэтгэжээ.
Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү дэд төслөөр гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байр буюу худгийг 24 цагийн ажиллагаатай болгож бүрэн автоматжуулна. Ингэснээр гэр хорооллын оршин суугчдад усны үйлчилгээг ойртуулж, ус хангамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...