Хүүхдийн уран бүтээл, хүүхдийн кино контент бүтээдэг “Төгс Хөгжил” продакшиний “Сургуулийн хайрын түүх 2” кино өнөөдөр Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. Энэхүү киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн аж. Тэр дундаа өнөөгийн нийгэмд борооны дараах мөөг шиг олширч буй аутизмтай хүүхдийн нийгмийн асуудлыг хөндсөн байна. Аутизмтай хүүхэдтэй хэрхэн харилцах, тэднийг яаж байгаагаар нь хүлээж авах, хайрлах, үе тэнгийн дээрэлхэлт гэж байдгийг, түүнийг хэрхэн давж гарах гээд олон чухал асуудлыг хөндөн ухаарал өгөхийг хичээжээ.
Орчин цагт томчууд, аав ээж, асран хамгаалагчид тэр бүр хүүхэдтэйгээ тулж ажиллаж чаддаггүй, нэн ялангуяа
гар утас, интернэт орчин гэх мэтийн зүйлд илүү анхаарч үр хүүхдээ хэрхэн өсч хүмүүжиж буйг, харилцаа хандлага нь ямар байгааг, бусадтай хэрхэн нийгмийн харилцаанд орж биеэ авч явж байгааг анзаарах сөхөөгүй амьдарч байна. Өөрөөр хэлбэл цаг наргүй, завгүй ажиллаж амьдарч байгаа нэрээр үрсийнхээ өмнө хүлээх хариуцлагаа умартаж, тэдэндээ цаг зав гаргаж чадахгүй байгаа нь асар олон хүндрэлийг дагуулдаг байх нь. Иймээс үр хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа ахиулж, тэднийг сургуулийн орчинд хэнтэй нөхөрлөж, хэрхэн биеэ авч явдагийг, нийгмийн харилцаанд орохдоо алдаа оноо юу байгааг анзаарч засч залруулах, хэлж чиглүүлэх хэрэгтэйг энэ кино харуулахыг хичээжээ. Мөн үр хүүхдүүдтэйгээ ярилцах, тэдэнд чин сэтгэлээ нээж илүү ойр байх тийм нийгмийн үе шат явж байгааг энэ киноноос ойлгож болохоор байна.
“Төгс Хөгжил” продакшины кино,контент бол энэ цаг үед асран хамгаалагчид үр хүүхэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллах, үр хүүхдээ хэрхэн нийгэмшүүлж зөв харилцаа хандлагад сургах, томчуудын ч хүүхдүүдийн ч харилцаанд ямар алдаа гардаг, түүнийг хэрхэн засч залруулах ёстойг ухааруулахыг оролддог, хичээдэг гэдгээрээ онцлогтой. Гол зорилго нь хүүхэд багачуудын төгс хөгжил, зөв хүмүүжил, зөв харилцаа хандлага, эерэг байдлыг илүү хөгжүүлэх, түүнийг хөгжүүлэхэд юу анхаарч, яаж ажиллах гэх мэт нийгэмд яг ус агаар шиг хэрэгтэй байгаа асуудлуудыг анхаарч асуудал дэвшүүлдэг нь хожмоо витамин, амин дэм болох юм. Томчууддаа, аав ээж, асран хамгаалагч нартаа хэлэхэд “Сургуулийн хайрын түүх 2” кино-г хүүхэд багачууддаа үзүүлээрэй. Таны хүүхдэд амьдралд нь насан турш хэрэг болох олон чухал асуудалд хандах хандлага нь эерэг болж, хүний мөн чанар, хүнлэг энэрэнгүй байдал гэж юу байдгийг, тэр нь мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнэтэйг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.
Mundag bna amjilt hudey
Энэ нийтлэлийг бичиж буйн зөв санааг хүргэх гэж хичээж байгаа ч найруулгын хувьд сайн засаж бичихгүй бол олонд буруу мэдээлэл болхоор байна шүү. БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ олширч буй аутизм гэдэг чинь юу гэсэн үг вэ!!!! энэ бол дэлхий даяараа оншлогдохгүй байгаа эрүүл мэндийн хүнд асуудал. Ямар нэгэн моод дуурайсан олширч буй зүйл биш. Хүний эрүүл мэндийн эмзэг асуудал
Estoi huurhun bolson bna le.