Нийслэлд 1.5 тэрбум доллароор метроны эхний шугамыг байгуулна гэв

Метроны асуудлын шийдэл гарц, санхүүгийн схемийн ерөнхий хэлэлцээрийг мэргэжлийн компаниудтай өнгөрөгч зургаадугаар сарын 29-нд хийсэн талаар мэдээлж бсайсан. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Метроны эхний шугамыг 1.5 тэрбум ам.доллароор хийнэ гэж төлөвлөсөн. Нийслэлийн хүн ам хоёр сая хүрэх гэж буйтай холбоотойгоор иргэдэд нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотын утаа, нийтийн тээвэр, эрчим хүчний дутагдал, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, хотын тойрог хурдны зам, зам байгууламж зэрэг асуудлыг цогц байдлаар шийдэх төлөвлөлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн.

Метроны эхний шугамыг шинэ нисэх онгоцны буудлын хурдны замаас эхлээд хотын төв рүү орон, хойшоогоо долоон буудал руу чиглэх байдлаар хийхээр төлөвлөж байна. Өмнө шуугиан болоод байсан LRT буюу газар дээгүүр явдаг хөнгөн галт тэргийг газар доогуур явуулах төлөвлөлтийг бэлтгэж байгаа. Эхний танилцуулсан ТЭЗҮ-гээр 950 сая орчим ам.доллар нь нэмэгдээд 1.5 тэрбум орчим ам.доллароор метроны эхний шугамыг оруулахаар төлөвлөж байна. Гэвч энэ мөнгө нь улсын төсөв, нийслэлийн төсөв болон зээл санхүүжилтээс гарахгүй. Хүрэн нүүрсний ордын нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж батлуулан, тус уурхайг Дорноговь аймагтай Улаанбаатар хот хамтран ашиглах чиглэлээр хөрөнгө оруулалтаа авч явах юм” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...