Гэр бүлдээ “Нэг өнгө”-өөр хандъя

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд “Нэг Өнгө” мэдээллийн кампанит ажлыг эхлүүлээ.

“Нэг Өнгө” кампанит ажил нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг таниулах, жендерт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж буй нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн мэдээллийг олон нийтэд түгээх, улмаар иргэдийн зан үйл, хандлагад нөлөөлөх зорилготой. Хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах, энэ талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүлцэхгүй” богино хэмжээний олон ангит киног олны хүртээл болгов.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Нэг Өнгө” кампанит ажлын нээлт боллоо

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулсан таван хамгаалах байрыг ашиглалтад оруулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд хийгдэж байгаа гол ажлын нэг олон нийтэд хууль эрх зүйн мэдлэг ойлголт өгөх, гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх юм. “Нэг Өнгө” мэдээллийн кампанит ажлын хүрээнд хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчлах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулж сургах юм.

Ерөнхийдөө хамтарсан баг ямар үйлчилгээ үзүүлдэг, хэн хэн байдаг, бид хамтарсан багаас ямар үйлчилгээ авах юм гэдэг ойлголтыг энэ киноноос олж авах бүрэн боломжтой. Бид тогтвортой байнга хэрэглэх мэдээллийг олон нийтэд илүү хүртээлтэй байлгах үүднээс кино хийх болсон. Өмнө нь НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллаж байсан төслийн хүрээнд “Нарны сүүдэр” киног бүтээж олон нийтийн хүртээл болгож байсан. Одоо цацаж байгаа богино хэмжээний олон ангит кино бол гэр бүлийн хүчирхийллийн талаар болон гэмт хэрэг зөрчил, амьдралд өдөр болгон тохиолддог асуудлыг илүү хөндсөн. “Нэг Өнгө” гэдэг аяны хүрээнд хийж байгаа хамгийн чухал санааны нэг энэхүү кино юм.  Энэхүү киноноос хүмүүс өргөн мэдлэг, мэдээлэлтэй болох байх” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...