Багшийн цалинг үе шаттай нэмж, төлбөрөө төрөөр даалгах оюутны шалгуурыг өндөрсгөнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боловсролын шинэ сэргэлт” чуулнганд өнөөдөр оролцохдоо нэгэн мэдэгдэл хийсэн нь боловсролын салбарынханд цочир сонин байлаа. Засгийн газраас өргөн барьж УИХ-аас баталсан Боловсролын багц хуулийн хүрээнд салбарын реформыг тусгай бодлогоор хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв. Багш нартай хэн ч барьцах учиргүй. Сайн эмч, сайн хуульч, сайн шүүгчийг зөвхөн багш л бэлтгэдэг. Боловсролын салбарын реформыг багшаас эхэлнэ гэлээ. Энэ шинэчлэлийн хүрээнд:
Багш мэргэжлээр суралцах оюутны төлбөрийг энэ хичээлийн жилээс эхлээд 2030 он хүртэл 100 хувь төр хариуцна. Багш нар дотооддоо магистрт суралцахаар бол төлбөрийг Засгийн газар 100 хувь хариуцахаар болж байна. Боловсролын багц хуулийн хүрээнд багшийн тасралтгүй суралцах, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх тал дээр онцгой анхаарах юм байна. Олон улсад суралцах, туршлага суралцах сургалтуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.
Багш болохоор суралцагчдын төлбөрийг төрөөс 100 хувь хариуцахтай зэрэгцэн багшийн суралцах хөтөлбөр, МУБИС-ийн анги, танхимыг сайжруулж шинэчлэхээ Засгийн газар амлав. Сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар болж байгаатай холбогдуулан тус мэргэжлээр их, дээд сургуульд элсэн орж буй оюутнуудын босго оноог өндөрсгөх юм байна. Салбөарын сэргэлт тасралтгүй, цогц арга хэмжээнүүдийн нийлбэр гэж олйгож болох нь.
Тодорхой шалгууруудыг БШУЯ боловсруулж, олон нийтэд ойрын хугацаанд нээлттэй танилцуулна. Багш болох залууст төлбөрийн тэтгэлэг олгохтой зэрэгцүүлээд боловсролын салбарт одоо ажиллаж байгаа багш нарын нийгмийн баталгааг хангах зоримог алхмуудыг тасралтгүй хийнэ гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлсэн. Салбарын яамнаас өгсөн мэдээллээр багшийн цалин энэ онд 40-60 хувиар нэмэгдсэн. Цаашид ажилласан жилийн нэмэгдэл, цалингийн хэмжээг үе шаттайгаар өсгөөд явах амлалт өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...