Мандал сумын орлогч дарга Солонгост болсон хүчингийн хэргээ хүлээжээ

Монголоос ирсэн төрийн албан хаагч Чежү аралд бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжигтнээр татагдсаныг өмнөд Солонгосын “KBS” телевиз зургаадугаар сард анх олон нийтэд мэдээлсэн. Энэ хэргийн холбогдогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчилсан.

Чежү хотод энэ хэргийн шүүх хурал өчигдөр болжээ. Хүчингийн хэрэгт буруутгагдаж байгаа М бүх хэргээ шүүхийн өмнө хүлээсэн байна. Тэрбээр хохирогчоос өөрийнх нь үйлдлийг өршөөхийг ч гуйсан ажээ. Чежү хотын эрүүгийн хэргийн шүүхээс М-д холбогдох шүүх хурлыг есдүгээр сард үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч эмэгтэй Монгол Улсын иргэн бөгөөд тухайн үед орчуулагчаар ажиллаж байсан, 2? дөнгөж гарч яваа нэгэн юм. Хэргийн сэжигтэн архидан согтуурснаас дээрх хэрэг гарчээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...