Дарханы замын суурь болон өнгө хучилтын ажлыг 9-р сард дуусгана

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлын талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дарханы замын тавдугаар багцын дөрвөн урсгалтай замын суурь хучилт бүрэн дууссан. Наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар уг замын шинээр барьсан хоёр эгнээ замын өнгө хучилтын ажил 8 орчим километрт хийгдэж байна. Суурь хучилтын зузаан 5 см, өнгө хучилт мөн 5 см тавигдана. 408 километр энэхүү зам дээр өнгө хучилт хийгдэх ёстой.

Дархан чиглэлийн замын 4 болон хоёрдугаар багцад өнгө хучилт эхэлсэн. Уг замын суурь хучилтын ажил сүүлийн 204 километрээс 32 километр дутуу байна. Хучилтыг ойрын үед хийчихвэл Дархан-Улаанбаатар чиглэлийн дөрвөн урсгалтай, 408 км замын суурь хучилт үндсэндээ дуусах юм. Цаг агаарын саатал гарахгүй бол 32 км замын суурь хучилт болон бусад өнгө хучилт зэрэг ажлуудаа есдүгээр сарын сүүлчээр дуусгахаар ажиллаж байна” хэмээн ярилаа.

Дарханы замыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж байгаа.

  • I багц – Улаанбаатараас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,
  • II багц – Хар модот давааны араас Урьхан хүртэл 45.5 км,
  • III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45.74 км,
  • IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км,
  • V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...