Нийслэлийн 88 байршилд 6917 метр хашаа, хайс буулгалаа

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу 2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгасан юм.

Харин 2023 онд зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 111 байршлын 8771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудлаас Баянзүрх дүүргийн Офицерийн тойрог хүртэл, мөн Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Хан-Уул дүүргийн Яармагийн гүүр хүртэлх нутаг дэвсгэрийн байршлууд үүнд хамаарч буй.

Энэ хүрээнд долоодугаар сарын 24-ний байдлаар 88 байршилд 6917 метр хашаа, хайс буулгасан бөгөөд ажлын явц 94.6 хувьтай байна. Түүнчлэн 46 байршил дахь хашаа, хайс хашлагыг стандартад нийцүүлэхээр ажиллаж байгаа юм. Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд 2023 онд зургаан дүүргийн 132 байршлын 2355 гарааш чөлөөлөх ажлыг төлөвлөсөн. Үүнээс 83 байршилд 1445 гарааш буюу  34,372 ам метр  газар чөлөөлж, ажлын явц 61.3 хувьтай үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд заллаа

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд...

М.Нарантуяа Нара: Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан ЖДҮ, тендер, концесс бүгдийг хувааж авсан

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы...

АН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалтад оролцохгүй

Ерөнхий сайдад Итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн...