Авлига хорооллын асуудлыг даваа гарагт шүүхээр хэлэлцэнэ

Авлига хороолол гэх нэрээр олонд танигдсан орон сууцны барилгатай холбоотой асуудлыг ирэх  даваа гарагт шүүхээр хэлэлцэхээр  болжээ. Тодруулбал, “Онч шийдэл”ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2022.01.11-ны А/17 тоот захирамж, Нийслэлийн хот хөгжлийн газрын даргын 2022.03.23-ны “Эм энд Жи констракшн” ХХК-д орон сууцны зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын хөгжлийн төвийн 2022.06.30-ны 1076/2022 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт, БХБЯ-ны 2022.07.07-ны 3 блок 24 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл зэргийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023.07.24-ны 11:00 цагт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. Уг хэргийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцүүлгийг шүүгч Д.Адъяасүрэн шүүн явуулах ажээ.
Урьдчилсан хэлэлцүүлгээр “Онч шийдэл”ТББ-ын зүгээс 2023.05.27-ны өдөр гаргасан 3 блок 24 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзлүүлэх (барилгын ажлыг зогсоох) болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт, БОАЖЯ-ны гаргасан тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, “Акуа гарден” хороололд орон сууц захиалсан нэр бүхий 10 иргэний тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт зэргийг хэлэлцэнэ.”
Наадмын үеэр нийслэлд орсон борооны улмаас үерийн далан  сэтэрч ирэгд аж ахуйн нэгжүүд  чамгүй хохирол амссан. Энэ үеэр  “Үер усны далан, суваг, шуудуу хааж барилга барьсан S Outlet дэлгүүр болон “Аква гарден” хороолол буюу олны нэрлэж буй “Авлига хороолол” зэргийг нураах ёстой. Тус барилгыг барих газрын болон барилгын зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг нийтэд ил болго” гэх байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн м.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд заллаа

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд...

М.Нарантуяа Нара: Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан ЖДҮ, тендер, концесс бүгдийг хувааж авсан

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы...

АН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалтад оролцохгүй

Ерөнхий сайдад Итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн...