Алтан хөхий хайрханыг тахих төрийн ёслол болно

Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол буюу тайлга тахилгыг долоодугаар сарын 21-22-нд зохион байгуулна. Газар лусаа аргадан, ёс уламжлалаа өвлүүлэн уламжилдаг энэхүү төрийн тахилгын арга хэмжээг таван жилд нэг удаа зохион байгуулдаг.

Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж,  ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг бэлтгэл ханган ажиллаж байгаа гэв. Ажлын хэсэг төрийн тахилгын ёслолын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажл ямар шатанд яваа талаар ярилцаж, цаашид төлөвлөсөн ажлаа шуурхайлж, ажиллахыг үүрэг өгөв. Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр 32 бөхийн барилдаан, азарга, дааганы уралдаан, Урианхай сурын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл хангаж байгаа гэж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.

Энэ хайрхан Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтан хөхий уул Алтны эх хэмээх газар Алтан хөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог. Алтан хөхий уулыг 2005 оны гуравдугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 тоот зарлигаар Төрийн тахилгат болгож, анхны тахилга 2005 онд болж байв. Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна жамъянмядаг, вансэмбэрүү, алтан гагнуур, гишүү балчирган зэрэг ховор  ургамал элбэгтэй дагшин газар юм.

Гэрэл зургийг Б.БАЯР

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро...

Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар болгох ажил эхэллээ

НИСЭХИЙН аюулгүйн тойргийн ТЭЗҮ, зураг төсвийн ажил дуусаж ГҮЙЦЭТГЭГЧИЙН...

Монголын шигшээ Японы багийг хожиж хэсгээ тэргүүлэв

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж...

АН:“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь Монгол Улсыг эдийн засгийн хямралд оруулах эрсдэлтэй

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар “Шинэ хоршоо” хөдөлгөөн хууль...