Идэвхээр хасдаг бөхийн дүрмийг эргээд өөрчилнө

Энэ жилийн наадмаар бөхийн дүрэмд өөрчлөлт оруулж, идэвхээр хасдаг зохицуулалт оруулсан. Үүнийг наадамчид ч, бөхчүүд ч таатай хүлээж аваагүй. Гэтэд наадам тулгаж байгаад Засгийн газраар батлуулаад явсан нь бөхийн барилдаан маргаантай, наадамчид сэтгэл гонсгор үлдэхэд хүргэсэн. Хэл ам дагуулсан энэ дүрмийг буцааж өөрчилнө гэдгээ МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав хэлжээ.

Тэрбээр “Улсын баяр наадмаар хоёр, гурван бөх хасагдсан ч цаагуураа монгол наадам, өв уламжлал, өв соёл гэдэг зүйлд сөрөг нөлөө болохоор зүйл юм. Тиймээс МҮБХ-ноос энэ дүрмийг өөрчлөх саналыг Засгийн газарт тавина. МҮБХ нэгдүгээрт бөхийнхөө эрх ашгийг хамгаална. Үүндээ бөхийн цолонд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдэж ажиллана” гэсэн. Аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар ч энэ дүрэмтэй санал нийлэхгүй, өөрчлөх ёстой гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдээд амжив. Тиймээс бөхийн тогтсон ёс, уламжлалыг эвдсэн энэ дүрмийг эргээд өөрчлөх асуудал одооноос хөндөгдөж эхэллээ.

1 сэтгэгдэл

  1. ТӨРИЙН ДЭЭР ЗАГАЛСАН ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧ НАРТ ЗОРИУЛЖ ХУУЛЬ ЖУРАМ ГАРГАЖ ТЭДНИЙГ ТААЛАЛААР ЦЭНГҮҮЛЭН ЖАРГААЧИХААД БУЦААД ШУДАРГА ДҮР ЭСГЭН ЦУЦАЛЛАА ГЭЖ УЛЬЦГААНА !!!

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...