Аялж, зугаалахдаа үерийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа

Баяр наадмын үеэр аялж, зугаалахдаа үерийн аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын ерөнхий газрааас анхаарууллаа
⁉️
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 7 дугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар Туул гол Лүн сум орчим усны түвшин 22 см нэмэгдэж үерийн түвшинг 17 см давсан.⁉️
Хараа гол Дархан хот, Баруунхараа сум ормоор усны түвшин өмнөх өдрийн 08:00 цагийн ажиглалтаас хойш 19-22 см буурсан ч үерийн түвшинг 10-55 см даван үерлэсэн хэвээр байна. ⁉️
Орхон, Сэлэнгэ голууд Сүхбаатар сум орчмоор усны түвшин 15-35 см нэмэгдэн үерийн түвшинг 50-100 см даван хүчтэй үерлэж байна.⁉️
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.⁉️

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...