Хоёр барилгын дороос булаг байж болох ус оргилж гарч эхэлсэн учраас мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна

Нийслэлд орсон борооны улмаас Сэлбэ гол үерлэж, үерийн улмаас 144 барилга байгууламжийн зоорийн давхар усанд автсан. Тэгвэл сүүлийн  мэдээгээр  79 орон сууц, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 65  барилгын усыг соруулж дуусч, үерийн усыг хатаах, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг хийж байна.

Зарим барилгын дороос хөрсний ус нэвчиж байгаа тул ус соруулах ажил удааширч, хүндрэл гарчээ. Хоёр барилгын дороос булаг байж болох ус оргилж гарч эхэлсэн учраас мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байгаа аж.  Нийслэлийн Хот тохижилт болон хувийн хэвшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 16 байгууллагын 870 ажилчин, дотоодын цэргийн алба хаагч, СӨХ-ны ажилтан, сайн дурын иргэн 324 техниктэй ажиллан зургаан дүүргийн 25 байршлын лаг, шаврыг шуудайлан 13.2 сая ам метр нийтийн гудамж, зам талбайг цэвэрлэж, 5,236 тонн лаг, шаврыг зөөвөрлөөд байна. Үерийн улмаас Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүллээ. Өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинат ТӨХХК орчмын эрсдэлтэй байршлаас 68 өрхийн 219 иргэнийг аварсан байна.

Нарны зам, Их, Бага тойруу, Гандигийн гудамж, Денвер, “Баянмонгол”, Замын цагдаагийн газар, “Алтай” хотхон, Парисын гудамж, Дундгол зэрэг байршлын гудамж, зам, байрны 501 мянган ам метр талбайд мананцар үүсгэгч таван автомашин, хувийн хэвшлийн таван ариутгалын машинаар ариутгал хийжээ.

Хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1,113 дэд өртөөнд холбогдсон 52,965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 630 дэд өртөөний 32,842 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээж, 20 орон сууцны байр, 11 аж ахуйн нэгжийн 1018 хэрэглэгчийг цахилгаанд холбожээ. Одоо 32 дэд өртөөний 6,249 хэрэглэгч хүчдэлгүй байгааг холбохоор ажиллаж байна.

Түүнээс гадна Энхтайваны нүхэн гарц нээжээ. Мөн олон хоног үргэлжилсэн борооны улмаас Туул гол үеэрлэж, аюултай түвшинд хүрээд байсан бол өчигдөр 20.00 цагийн байдлаар Туул голын усны түвшин 220 см болж буурсан байна. Үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хянаж байгаа бөгөөд баяр наадмын өдрүүдэд төвийн аймгийн нутгаар болон нийт нутгаар бороотой байх тул иргэд сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Сэрэмжлүүлэг: Телеграм ашиглан нийт 10,3 тэрбум төгрөгийн залилан хийжээ

Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой...

Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх...

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний...