Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасчээ

Танхимын барилдааны дундуур авсан явцын шинжилгээнээс хоёр бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Увс аймгийн харьяат харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрчээ.

ТМҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж явцын шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрсэн бөхчүүдэд ямар арга хэмжээ авах талаар шийдвэрлэжээ. МҮБХ-ны шинэ дүрэмд заасны дагуу улсын харцага Ц.Мөнхбаяр болон аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаатай хасахаар шийдвэрлэжээ.

Цагаан сарын барилдааны үеэр авсан шинжилгээнээс нь дахин допингийн төрлийн бодис илэрсэн улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилийн хугацаатай хасах шийтгэл ногдуулжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...