АЙЛЧЛАЛ: Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагаар ажиллуулахаар тохиролцжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд Боомтын сайд Б.Тулга, Хятадын Гаалийн ерөнхий газрын орлогч, Үндэсний боомтын захиргааны газрын дарга Жан Зэн Лиан нарын хэлэлцээ хийж, Замын-Үүд-Эрээний боомтыг 24 цагаар ажиллуулахаар урьдчилсан байдлаар тохирчээ. Хоёр талаас ажлын хэсэг гарч ажилласны дараа энэ тохиролцоо албажна. Засгийн газраас “Боомтын сэргэлт” бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал боомт, ачаа тээврийн зангилаа болсон Тяньжин хотоос эхэлсэн нь учиртай. Ерөнхий сайдын айлчлалын эхний үр дүн өмнөд хөрштэй хиллэдэг хамгийн том боомт Замын-Үүд-Эрээнийг 24 цагийн горимд шижлүүлэх тохиролцоо байлаа. Энэ тохиролцоог богино хугацаанд ажил хэрэг болгож чадвал ачаа тээврийн эргэлт өргөжиж, экспортын хэмжээ нэмэгдэх, орлого өсөх эерэг нөхцөл бүрдэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...