Буйр нууранд орох, загас барихыг хориглолоо

Буйр нуурын мөнгөлөг хэлтэг загас бөөнөөрөө өвчилж, үхсэн тул холбогдох байгууллагууд ийм арга хэмжээ авчээ. Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, хайрс хооронд улаан толбо үүссэн байна.
Загас их үхсэн хэсгээс буюу Долоон-Од амралт болон Онцгой байдлын амралт орчмын ус, хөрснөөс дээж авч, микробиологийн шинжилгээ хийхэд 1 гр хөрсөнд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрч болох хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар (Salmonella Shigella, Staphylococcus aereus) илэрсэн байна.
Цаашид шинжилгээний эцсийн хариу гартал Буйр нуурын усанд сэлэх, тэжээвэр амьтан, нохойг сул тавих, үхсэн өвчилсөн загас идэх, зөөхийг хориглосон байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...