Элсний уран зураач Алапидын гайхалтай бүтээлүүд

Дубайд амьдардаг Филиппиний зураач Натаниэль Алапид нь элсэн дээр уран зураг  зурдаг, Гиннесийн амжилтын эзэн зураач. Тэрээр Дубайн далайн эрэгт энгийн цэцэрлэгийн тармуур ашиглан өглөө бүр (цаг агаар, салхи, түрлэгийн мэдээг шалгасны дараа) асар том уран зураг зурдаг байна.

Би тармуурыг бийр шиг төсөөлөхийг хичээдэг хэдий хичээж зурсан зураг маань удалгүй салхи, усанд алга болдог ч энэ онцлог нь надад таалагддаг. Хүмүүст урлаг болоод түүний алга болох мөчийг хамт харах нь аливаа зүйлийг өөр өнцгөөс мэдрэх боломж гэж боддог  гэж Алапид элсэн зургийнхаа талаар ярьжээ.

Алапидын элсээр урлах урлаг нь 2014 онд талийгаач эмээгийнхээ дурсгалд зориулж Умм Сукэйм далайн эрэг дээр, долгион хэлбэртэй  мод элсэнд зурснаар эхэлсэн байна. Энэ зураг нь ойролцоох зочид буудлын эздэд  таалагдсанаар түүнд элсний зураачаар  ажиллах санал тавьсан байна. Үүнээс хойш тэрээр 1900 орчим элсэн зураг зурсан бөгөөд  Burberry, Adidas зэрэг томоохон брэндийн захиалгаар “National Geographic” сэтгүүлд цуврал бүтээл хүртэл туурвиж нийтлүүлжээ.

Мөн ковидын хязгаарлалтын үед “ГЭРТЭЭ БАЙ” гэсэн том уриа лоозонг АНЭУ-ын засгийн газрын хүсэлтээр далайн эрэгт бүтээж байв.

Алапидын зургууд ойролцоогоор 20 метр квадрат орчим хэмжээтэй байдаг бөгөөд  юм. ойролцоогоор нэг цагийг элсэн дээр  зураг зурахдаа зарцуулдаг байна. Мэдээж том хэмжээтэй бүтээлийг өдөр бүр олон цагаар ажиллаж бүтээх нь ч бий. Ийм нэг  бүтээл  бол түүний бүтээсэн Геннисийн амжилтыг тогтоосон,  23,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий зураг юм.  Уг зургийг Абу Даби нисэх клубын захиалгаар зурсан ба 12,000 тонн элсээр 30 хоногийн  турш  ажиллаж бүтээжээ. Ажлаа эхлэснээс хойш 20 дахь өдөр ажлынхаа бараг 70% -ийг амжуулсан боловч бороо орж, салхи маш хүчтэй гарснаас бүтээлээ дахин  эхлүүлэхээс аргагүйд хүрчээ.

Геннисийн номонд бүртгүүлсэн зураг нь

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...