Ашиглалтын шаардлага хангахгүй 132 цахилгаан шатыг солино

лаанбаатар Хотын Ерөнхий менежер М.Баяраа Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайдын яамны зөвлөх Владимир Папсуев, өргөх байгууламжийн дэлхийн стандартын шаардлага хангасан цахилгаан шатыг 30 груй улсад нийлүүлдэг тус улсын “Могилевлифтмаш” компанийн Экспорт хариуцсан захирал Михаил Логвинов нартай олон удаагийн уулзалт хэлэлцээр хийсний үр дүнд эхний ээлжид ашиглалтын шаардлага хангахгүй 132 цахилгаан шатыг солиулах хэлэлцээнд хүрчээ.

Эдгээр цахилгаан шатууд нь 1980-аад оны эхээр ашиглалтад орсон угсармал есөн давхар барилгуудын цахилгаан шат бөгөөд ашиглалтын хугацаа дуусаж, шаардлага хангахааргүй болсон. Гэвч үйл ажиллагааг нь зогсоовол оршин суугчид зорчих боломжгүй болох учраас “Улаанбаатар лифт” ОНӨТҮГ-аас сар бүр техникийн үйлчилгээг, жил бүр техникийн магадлалыг хийж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 8600 гаруй цахилгаан шат байгаагаас орон сууцны зориулалттай 5360 цахилгаан шат бүртгэлтэй байна.

Үүнээс 132 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 800 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан буюу эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...