Энэтхэгийн “Marengo Asia” эмнэлэг Монголд салбараа нээхээр судалж байна

Энэтхэг улсын “Marengo Asia” эмнэлэг Монгол Улсад салбараа нээхээр болжээ. “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд энэ талаар яриа хэлцэл хийгдэж байгаа аж. Энэтхэг улс руу манай иргэд эрүүл мэндийн асуудлаар хамгийн олноор зорчдог. Тухайлбал, сард мянга гаруй хүн Энэтхэгийн виз авдаг бөгөөд тэдний ихэнх нь эрүүл мэндийн шалтгаантай, өөрөөр хэлбэл хорт хавдар, эрхтэн шилжүүлэх, тархи, нугасны мэс засал хийлгэхээр тус улсыг зорьдог байна. “Marengo Asia” эмнэлэг манай улсад салбараа нээснээр иргэдийн хувьд Энэтхэгийг зорих зардал багасна. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжирна. Тухайлбал элэг шилжүүлэх хагалгаа хийлгэхээр Энэтхэгийг зорих тохиолдолд тухайн өвчтэн донор болон хоёр асрагчтайгаа хамт явдаг. Дөрвөн хүний замын зардал, гурваас дөрвөн сар байх байр, хоол, эмчилгээний зардал дунджаар 60 сая төгрөг блдог байна. “Marengo Asia” эмнэлэг Монголд салбараа нээчих юм бол элэг шилжүүлэн суулгуулах нэг иргэнээс 5-8 мянган ам.долларын зардал л  гарна. Хамгийн гол нь цаг хугацаа алдалгүй чанартай эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой болох юм.

Энэ талаар Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд “Энэтхэгийн эрүүл мэндийн салбарын давуу талууд гэвэл Англи, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн, 20 гаруй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай эмч нар ажилладаг. Эмнэлгийн менежмент нь барууны дээд зэргийн стандарттай. Сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжтэй. Эмээ өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж хямд үнээр борлуулдаг. Хагалгааны үнэ маш хямд.. Японд 100 мянган ам.доллар, Солонгос, Турк, Тайландад 50-60 мянган ам.доллараар хийдэг хагалгааг Энэтхэгт 20 мянган ам.доллараар хийдэг. Ийм эмнэлгийг бүтцээр нь Монголд оруулж ирвэл иргэдэд олон талын ашигтай” хэмээн ярилаа.

Юутай ч Энэтхэг улсын “Marengo Asia” эмнэлэг болон “Global care” олон улсын байгууллагын удирдлагууд Монгол Улсад ирж салбар эмнэлгээ байгуулах талаар яриа хэлэлцээ хийж байгаа ажээ.

Раажив Сингхал: Өөрсдийн мэддэг, чаддаг бүхнээ Монголын эрүүл мэндийн салбарт зориулахдаа бид баяртай байх болно

/“Marengo Asia” эмнэлгийн үүсгэн байгуулагч гишүүн, захирал/

-Монголд ирсэн зорилгоосоо бидэнтэй хуваалцаач?

-Бидний ирсэн гол зорилго нь Монгол Улстай, Эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах, ялангуяа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын чадавхийг сайжруулах, ингэснээр эрүүл мэндийн тусламж  үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн коридор гэдэгтэй адил эмнэл зүйн коридор, анагаахын коридор маягаар ажиллах зорилготой ирсэн. Жил бүр 40 мянган хүн Монголоос гадагшаа явж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн мэдээлэл бид авсан. Энэ байдлыг өөрчлөх, гадагшаа эмчлүүлэхээр явах иргэдийн тоог бууруулах шаардлагатай байгаа. Монголчууд заавал гадагшаа явахгүйгээр өөрсдийнхөө нутагт, эх орондоо боломжит бүх эмчилгээг хийлгэдэг болох хэрэгтэй. Үүний тулд эрүүл мэндийн салбарын чадавхийг сайжруулах шаардлагатай. Энэ бол хамгийн чухал юм.

-Монголд ирээд манай эрүүл мэндийн салбарын нөхцөл байдалтай танилцсан байх. Та бүхний зүгээс ямар чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр зорьж байна вэ?

-Монголчуудын гадагшаа явж эмчлүүлж байгаа гол шалтгаан нь зүрх судасны өвчин, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслууд байна. Мөн бусад зарим өвчин байгаа. Бидний хамтын ажиллагааны хамгийн гол зорилго нь энэ чиглэлийн өвчнүүдийг Монголд эмчилдэг болгох. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, техник технологи, төнөг төхөөрөмжийн нөөц бололцоог бий болгож сайжруулснаар эдгээр өвчнийг Монголд эмчлэх зорилготой.

Бид Монгол Улсад эрүүл мэндийн салбарын чадавхийг сайжруулахын тулд эхлээд ямар нэг чиглэлийг сонгож авна. Ингээд тэнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, техникийн ажилтнуудыг сургана. Ингэж сургаснаар цогц эмнэлгийн тусламжийг үзүүлэх хөтөлбөр бий болгоно. Эрүүл мэндийн ажилтнуудыг сургахдаа янз бүрийн хэлбэрийг ашиглана. Богино хугацаа 4-6 долоо хоногийн сургалт, урт хугацаанд 3-6 сарын сургалт хийнэ. Сургалтуудыг манай талаас мэргэжилтэн заахаас гадна монголчуудыг Энэтхэгт аваачиж сургах боломжтой.

Мэдээж хамтын ажиллагааны хувьд хоёр талд үр нөлөө гарна гэж найдаж байгаа. Аль болох хугацаандаа, нарийн төлөвлөгөөтай, үлдэцтэй зүйл хийхийн төлөө ажиллана. Монгол Улс хэд хэдэн төрлийн хавдраар дэлхий тэргүүлж яваа. Энэ чиглэлээр бид эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг сургана. Сургасны дараа хавдрын мэс засал, тусламж үйлчилгээг хүндээ илүү ойртуулан хүргэж, олон хүнийг богино хугацаанд эмчлэх зорилт тавьж байна. Нөгөө талаас бидний хэрэгжүүлэх зүйл нь эрт илрүүлгийн хөтөлбөрийг жинхэнэ утгаар нь сайн хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр өвчтнөөс гарах зардал, улсаас гарах зардал аль аль нь багасна. Энэ ажиллагаа хоёр орны хамтын ажиллагаа учраас аль болох хэн хэндээ харилцан ашигтай ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Энэтхэг улсын эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж байгаа бүх мэдлэгээ Монголын эрүүл мэндийн салбарт зориулахдаа бид баяртай байх болно.

-Та Marengo Asia” эмнэлгийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манай эмнэлэг Энэтхэгийн хоёр мужид дөрвөн салбартай. Нийт 5000 ортой, өндөр  хүчин чадалтай эмнэлэг болгохоор ажиллаж байгаа. Бид 15 сарын дотор 2600 орыг бүрдүүлж чадсан. Манай эмнэлгийн зорилго нь өвчтөн нэгдүгээрт. Өөрөөр хэлбэл бүх тусламж үйлчилгээ өвчтөн рүү чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл өвчтөн төвтэй тусламж үйлчилгээг бид үзүүлдэг.

Ражийв Танежа: Бид эмнэлгийн тусламж, үйлчилгээг бүх чиглэлээр, цогц хэлбэрээр үзүүлдэг

/“Global care” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч, захирал/

-Танай байгууллагын үйл ажиллагаа их сонирхолтой, бас олон хүнд хэрэгтэй санагдлаа. Бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Бид хямд өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээг Энэтхэгт бий болгосон. Манай байгууллага анх байгуулагдаад байхдаа сард хоёр өвчтөнийг эмчилгээ хийлгэхэд нь тусалдаг байсан. Одоо сард хоёр мянган өвчтөнд тусламж үзүүлж байна. Бид олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Турк, Арабын нэгдсэн Эмират улс, БНСУ, Тайланд гээд олон улс орныг  нэрлэж болно. Гол нь бид өвчтөнд харьцангуй хямд үнэтэй тусламж үйлчилгээг, зөв эмчээс нь, зөв газраас нь авч, тухайн өвчтөнд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг боловсруулж тэр төлөвлөгөөний дагуу ирээд эмчлэгдээд эдгэрээд гэрт нь хүргэх хүртэлх бүх үйлчилгээг үзүүлдэг. Үүнийг үе шат тус бүрд нь хариуцсан ажилтнууд байдаг. Өвчтөнөө гэртээ очсон хойно нь мөн онлайнаар зөвлөгөө өгдөг. Бид эмнэлгийн тусламж, үйлчилгээг бүх чиглэлээр, цогц хэлбэрээр үзүүлдэг. Эмчилгээний төлөвлөгөө гаргаад өөрт нь тохирсон эмчийг сонгуулах, зөвлөгөө өгөх, тухайн хүний эмчилгээг хийх, эмчилгээтэй байх хугацаа дуусахад өвчтөнийг явуулаад хяналт хийх гээд л.

-Монголд ирээд өөрийн байгууллагын энэ үйлчилгээг хэрхэн дэлгэрүүлэх вэ гэдэгт хариулт олов уу?

-Миний хувь Монголд гурав дахь удаагаа ирж байна. Өмнө нь 2016, 2017 онд ирж байсан. Нэгдүгээр эмнэлэг, “Интермэд” зэрэг эмнэлгүүдэд очиж үзэж байсан. Тухайн үед ирж байхад эрүүл мэндийн салбарын талаар шүүмжлэл их байсан. Одоо ирэхэд цар тахал дууссан, эрүүл мэндийн салбарт эргэж сэргэж байгаа цаг үе таарлаа. “Marengo Asia”эмнэлгийнхэн ирээд Монголын эрүүл мэндийн салбарынхантай хамтын ажиллагаа эхлүүлэхээр ярьж байна. Бид монголчуудтай бас хамтран ажиллах хүсэлтэй байгаа. “Marengo Asia”эмнэлгийн зүгээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар ярьж байгаа. Энэ чиглэлд бид туслахыг хүсэж байна. Зайлшгүй шаардлагатай хүмүүсийг Энэтхэгт очиж эмчилгээ хийлгэхэд нь туслах зорилготой байгаа. Монголын хувьд хэд хэдэн өвчин хавдар, элэг, чөмөг болон эрхтэн шилжүүлэх, мэдрэлийн мэс заслууд, нуруу нугасны мэс заслаар илүүтэй ажиллана гэдэг төсөөлөлтэй байна.

-Танай байгууллагаар зуучлуулан Энэтхэгт эмчлүүлэхэд нэмэлт  төлбөр авдаг уу?

-Манай байгууллагаар дамжиж хүмүүсийг эмчилгээнд явууллаа гэхэд ямар нэг нэмэлт төлбөр өвчтөнөөс авдаггүй. Харин бид тухайн эмнэлгүүдтэй ярилцаад тэднээс нэмэлт төлбөрийг нь авдаг. Өөрөөр хэлбэл өвчтөн авчирч байгаа учир бид эмнэлгээс төлбөр авдаг гэсэн үг. Манай байгууллагаар дамжвал эмнэлгийн тусламж үйлчилгээ нь илүү чанартай байдаг. Өөрсдийн бэлтгэгдсэн ажилтнуудтай учир гараас нь хөтлөөд бүх үйлчигээг үзүүлнэ. Эмнэлгүүд тодорхой саналууд тавьдаг, тэрийг хувь хүн бол авч чадахгүй. Товчхондоо бол бид өвчтөнд зөв эмнэлгийг нь олж өгдөг гэсэн үг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цаасан дээрх хамтарсан засагт орох хүсэлдээ дулдуйдсан СОНГУУЛЬ 2024

Улс төрийн 26 нам, 2 эвсэл 2024 оны УИХ-ын...

Сонгуулиар дөрвөн давхар байрыг тав болгож хий давхар үүсгэх, хий гудамж үүсгэх гэх мэтээр санал луйварддаг

УИХ-ын 2024 оны сонгуулийг булхай луйвраас урьдчилан сэргийлэх зорилготой...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан...

“Мазаалай” нэртэй CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ хийв

МИАТ төрийн өмчит компани нь өнөөдөр ”Мазаалай” хэмээх CRJ-700...