Б.Чинзориг сонирхогчийн боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж байна. -63.5 кг жинд манай улсын тамирчин, ОУХМ Б.Чинзориг алтан медалийн төлөө Узбекистаны тамирчин Руслан Абдулаевтай тулалдсан юм. Тэрбээр аваргын төлөөх тулаанд эзэн орны тамирчинд ялагдсанаар ДАШТ-ийг мөнгөн медальтайгаар өндөрлүүллээ.

Ташкентийн рингэнд Австралийн Маклери, Камеруны Мохамед Оумароу, Конгогийн Мбайя Мулумбаг 5:0-ээр, Кубын Ласаро Альварес Эстрада, Тажикистаны Баходур Усмоновыг 4:1-ээр тус тус ялж финалд шалгарсан. Алтан медалийн төлөөх тулаанд 2022 оны Азийн аварга, эзэн орны 21 настай боксчин Руслан Абдуллаевт 0:5-аар ялагдсан.

Ингэснээр Б.Чинзориг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын зургаа дахь боксчин болжээ. Өмнө нь Р.Отгонбаяр, Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Л.Алтанцэцэг нар дэлхийд үзүүрлэж байсан гэдгийг Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар...

Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн...

Сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Байгаль орчин, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...