KFC: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд ямар ч салбар нээхгүй

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг сүйтгэж KFC салбараа барих гэж байна гэсэн эсэргүүцэл сошлоор явсан. Тэгвэл  “KFC” Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд ямар ч салбар нээхгүй гэж мэдэгдлээ.
KFC хүрээлэнгийн төсөл нь зөвхөн хүүхэд, залуус, гэр бүл, тусгай хэрэгцээт бүх насны иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан эрүүл, тохилог, эко ногоон төгөл байх юм гэж KFC мэдэгдэлдээ онцолжээ.  Үнлэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий архитектор ч KFC нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэд зориулсан тохижилтод хөрөнгө оруулж байгаа хэмээн ярилаа. 
KFC брэнд 10 жилийн ойн баяраа угтан хүүхэд, залуус, гэр бүл, тусгай хэрэгцээт бүх насны иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан эрүүл, тохилог, эко ногоон “KFC- Аз жаргалын хотхон” -ыг  2.5 тэрбум төгрөгөөр бий болгоно гэдгээ өмнө нь мэдээлсэн.  Энэхүү хотхон нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1га талбайд байгуулагдах ба бүрэн усалгааны системтэй ногоон зүлгэн талбай, сүүдрэвч, явган хүний зам, мах шарах грилл, амралтын хэсэг, тоглолтын мини тайз, тоглоомын талбай, skateboard болон roller skate гулгах хэсгүүдтэй байх ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог....

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг...

ЦЕГ: Ховдод алга болсон 10 настай охины цогцос олдсон гэх мэдээлэл ХУДАЛ

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай...