Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ олгох ажлыг энэ сард эрчимжүүлнэ

Тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээг нийт тээврийн хэрэгсэлд олгох ажлыг энэ сард нэлээд  эрчимжүүлнэ гэж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээллээ.  Тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломж бүрдүүлэх ажээ. Тодруулбал, авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгалын төлбөр, авто зогсоолын төлбөр зэрэг бүхий л санхүүгийн асуудлыг цахимаар шийдэх юм байна.  Энэ систем ашигласнаар иргэд түгжрэл болон зам тээвэртэй холбоотой мэдээлэл, тухайлбал, хэзээ машинаа оношлуулах, аль зам засвартай байгаа, түр хаасан  зэрэг мэдээллийг ч авах  бөгөөд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэж түгжрэл тодорхой хэмжээнд багасна гэж салбарынхан нь дүгнэж байгаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа ба тэдний тал хувь нь буюу 300 мянга гаруй нь татвар, торгуулиа хугацаанд нь төлдөггүй, түүнийг хянах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдын хүртээмж хангалттай бус байдаг тул дүрмээрээ бус дураараа хөдөлгөөнд оролцож, түгжрэл гацаа үүсгэгчдийг хянах тогтолцоо өнөөдрийг сул явж иржээ.

Харин RFID хэрэглээнд нэвтэрснээр замын хөдөлгөөний хяналт 10 дахин сайжирч, нийслэлийн хэмжээнд өдөрт ажилладаг 250 замын цагдаа зам дээр даарч бус дэлгэцийн цаанаас хөдөлгөөн зохицуулах юм.

Нийслэлийн хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан бөгөөд цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд үнэгүй суулгана. Харин импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл гааль дээр төлбөрөө төлж наалгах юм.

Улсын хэмжээнд нийслэлд 650000, орон нутагт 470000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа нэг сая орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулах төлөв гарчээ.

RFID технологийг Америкийн Нэгдсэн Улс, Сингапур зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд замын хөдөлгөөнөө зохицуулахад ашигладаг. Автомашины салхины шилэн дээр байрлуулах наалт нь идэвхгүй чип бөгөөд энэ нь гаражийн хаалга онгойлоход ашигладаг чип, дэлгүүрийн бараа хулгайд алдагдахаас хамгаалдаг ялтсан наалт зэрэгтэй ижил зүйл тул таны байршлын мэдээллийг хэн нэгэн хянах вий гэдгээс айх хэрэггүй, иргэнд ээлтэй аюулгүй технологи ажээ.

Ирэх  тавдугаар сар гэхэд тээврийн хэрэгсэлдээ цахим гэрчилгээтэй болох ажлыг жигдрүүлнэ гэж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...