М.Баярмаа: Бүтээгдэхүүн захиалсан хэрэглэгчдэдээ ХАЙРЫН ЗАХИА бэлэглэдэг

“Happy family бүх хайраа гэр бүлдээ” төслийг санаачлагч, хоёр сайхан үрийн ээж  М.БАЯРМАА гэр бүлийн гишүүн бүрд зориулан хоолны хөлдөөсөн бэлдэцийг үйлдвэрлэж, сэтгэлээ шингээсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхээр зорьж буй хөдөлмөрч эмэгтэй. Түүнтэй энэ төслийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Та энэ ажлыг яагаад эхлүүлэх болсон юм бэ?

-Завгүй гүйж явсан амьдрал минь гэрийн эзэгтэй, эхнэр, ээжийн ажлаар солигдож хэдийнээ 6 жил болсон байлаа. Нөхрийн ажлын онцлогоос шалтгаалж хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгийн насанд хүрэх хүртэл ээжийн ажлаасаа өндийж чадаагүй л дээ. Энэ үед өдөр бүр хийдэг гэрийн ажил, гал тогоонд эргэлдэх цаг дэндүү их байгааг, өөрөө түүнээсээ жаахан залхаж буйгаа мэдэрсэн юм. Тэгээд яагаад энэ ажлыг жаргалтай хийж болохгүй гэж гэдэг бодлоос өнөөдрийн төслийн санаагаа олсон. Ингэхдээ гэр бүлийн гишүүн бүрд санаа тавьж, дан ялангуяа нярайлсан ээжүүд гам алдахгүйгээр тамир тэнхээгээ сэргээж, эрүүл, амтлагчгүй гэрийн хоолоо богино хугацаанд хийж болно гэдгийг харуулахыг хүссэн.

-Хүүхдүүдээ хэрхэн өсгөж бна вэ. Өсгөж буй арга барил нь ажилтай нь хэрхэн холбогдож байна?

-Хүүхдийн суурь дархлааг суулгахын тулд эрүүл хоол, уламжлалт арчилгаа их чухал юм байна лээ. Үнэндээ өөрийнхөө амбицыг хэдэн жил хойшлуулж, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлье гэж шийдсэн учраас 0 наснаас нь бүх сэтгэлээрээ хичээсэн. Одоо ч хичээж байна. Өөрт нь тохирсон хоол хүнс бэлтгэх, тогтмол массаж, дархлаа дэмжих бариа хийх, тослох, булууны ясны шөл 16 цаг буцалгаж шөл бэлтгэн хоолондоо хийх, дархлааны тос гаргаж арчлах, орой 20 цагт нам унтуулах зэрэг дадлыг суулгасан. Хүүхэд хангалттай нойроо авч шим тэжээлтэй хоол идээд байхад суурь дархлаа маш сайн болно. 20:00 цагт унтуулахын тулд 19:30-д орондоо орно, 17:00 цагт хооллоно гэхээр надад ажил хийх боломж гарахгүй байгаа биз (инээв). Ийм дархлаатай хүүхэд ханиад хүрэх нь ховор, хүрсэн ч хүндрэх эрсдэл бага байдаг. Одоо 2 хүүхэд маань сургууль, цэцэрлэгт ороод жоохон ч гэсэн цаг гарсан учраас бусад гэр бүлд туслая гэж шийдээд л ажиллаж байна даа.

-“Happy family бүх хайраа гэр бүлдээ” төсөл ямар бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргээд байна вэ?

-Манайх гэр бүлийн гишүүн бүрд зориулсан хоолны хөлдөөсөн бэлдэц гаргаж байгаа шинэ газар. Бүтээгдэхүүн бүрдээ сэтгэлээ шингээе гэж зорьж байна. Яг хүү, охин хоёртоо хийж өгдөг шигээ. Жишээ нь дөнгөж төрсөн шинэ ээж болон ядаргаагаа тайлах хүсэлтэй шинэ шөлийг 280 км-ийн зайтай Дундговиас шинэ хонины мах, 1000 км-ийн цаана Завхан нутгаас алдарт хатаасан цагаан мөөг авчирч бэлтгэж байна. Хонины гүзээ, хонины ясны гурван тамирын шөл, үхрийн булууны ясыг 16 цаг хүртэл буцалгаж шөл гаргаж байгаа. Айлууд тэр бүр эдгээрийг хайж, хийж идэхэд амаргүй харин бүгдийг нь нэгтгээд бэлдчихсэн гэхээр тун амар байгаа биз. Шинэ хүүхэдтэй болсон гэр бүлд манай нэрийн шөлний багц хамгийн мэдрэмжтэй бэлэг болно. Бас хамгийн сэтгэлтэй. Хөөрхөн хайрын захиа бас бэлэгдлэдэг. Төрсөн ээж сэтгэл зүйн тэнцвэргүй мөчлөлт ордог. Хэн нэгнээс халамж хайр мэдрэхэд маш сайхан мэдрэмж болох байх гэж бодсон. Бага насны хүүхдийн тэжээллэг хоол, гэр бүлээрээ идэх амтлагчгүй хэрнээ амттай эрүүл хоолны хөлдөөсөн бэлдэц гээд дөрвөн багцыг хэрэглэгчдэдээ хүргэж байгаа.

-Төслийн гол зорилго юу вэ?

-Төслийн гол зорилго нь гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх юм. Эмэгтэйчүүдийн, дан ялангуяа гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүдийн нийгэм дэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд төслийн гол утга учир оршиж буй. Хамтдаа ойлголцож, нэгнийхээ хийж буй зүйлийг хүндэлж хэн хэндээ тусалдаг тийм тэгш харилцаатай гэр бүлүүд байгаасай гэж хүсдэг. Тиймээс ээжүүдийнхээ ачааг хөнгөлнө. Гэр цэвэрлэгээний үйлчилгээ нэвтрүүлнэ. Кофе цайг тухтай уух цаг гаргуулна. Гэрийн ажил бол үнэ цэнтэй ажил гэдгийг ойлгуулж, эхнэр нөхрүүд бие биедээ цаг гаргах боломжийг л олгоно доо. Хосууд бие биедээ цаг гаргана гэдэг бол гэр бүл тогтвортой байх, хайр нь хөрөхгүй, халамж нь буурахгүй байхын үндэс юм. Энгийн хэрнээ олон гэр бүлийн асуудлыг шийднэ гэж харж байгаа.

Ярилцсан Б.Гэрэлчулуун

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...