ЭТТ ХК -д онцгой дэглэм тогтоосноос хойш 5 сарын хугацаанд эдийн засагт огцом өөрчлөлт гарсан тайланг харахад итгэхэд бэрх. Гэвч аргацаах боломжгүй баримт нь компанийн санхүүгийн тоо, тайлагнал байх бөгөөд тоон үзүүлэлт нь тэдний өмнөөс яриад өгчихнө. Тухайлбал, ЭТТ компанид Онцгой дэглэм тогтоосон 5 сарын хугацаанд:
- 2 сая тн нүүрс олборлож
- 0 сая тн нүүрс борлуулж
- 3 их наяд төгрөгийн орлого олж
- Төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ.
Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бүх үзүүлэлт 40-50 хувиар өссөн дүн байна. Энэ дундаас борлуулалтын дүнг онцолъё.
БЭТ томилогдсон 5 сарын хугацаанд тус компани 13 сая тонн нүүрс олборлосон бөгөөд хамгийн их хэмжээний нүүрс борлуулсан 2019 он буюу бүтэн нэг жилийн борлуулалттай дүйх хэмжээ юм. Гэвч борлуулсан орлогын мөнгөн дүн нь 2019 оныхоос одоогийн байдлаар хоёр дахин өндөр буюу 4,3 их наяд төгрөгт хүрсэн нь улсын эдийн засагт маш том дэмжлэг болов. Өөрөөр хэлбэл, ЭТТ компанийн борлуулсан нүүрсний хэмжээ 2019 онтой дүйх ч, олсон ашиг нь 2 дахин өндөр гэсэн үг.
- ЭТТ компанийн 10 жилд олсон орлогыг 5 сарын дотор бүрдүүлсэн
ЭТТ компанид томилогдсон БЭТ-ийн мэдээллийг сонсоход нэг тоо анхаарал татна. Энэ бол ЭТТ-д Онцгой дэглэм тогтоосноос хойшхи 5 сарын хугацаанд нийт 4.3 их наяд төгрөгийн орлого олсон тухай мэдээлэл юм. Тэгвэл үүнийг хамгийн өндөр орлого олсон жил болох 2019 онтой харьцуулахад 40 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй. Өөрөөр хэлбэл, ЭТТ компани 2019 онд буюу бүтэн нэг жилд 2,6 их наяд төгрөг олж байсан бол БЭТ томилогдсоноор хагас жил хүрэхгүй хугацаанд энэ үзүүлэлт бараг 2 дахин өссөн байна.
- ЭТТ компанийн 10 жилийн турш төлсөн татварыг жил гаруйн хугацаанд төвлөрүүлэх боломжийг БЭТ бүрдүүлжээ
ЭТТ компанид Онцгой дэглэм тогтоосон үеийн хамгийн таатай мэдээлэл бол татварт төвлөрүүлсэн мөнгөн дүн байна. Тус компани 2019 онд хамгийн өндөр буюу 736 тэрбум төгрөгийн татварыг төсөвт оруулж байжээ. Харин компанид дэглэм тогтоосон 5 сарын хугацаанд энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж, 1.5 их наяд төгрөгт хүрээд байна. Хэрэв энэ хурдаар ажиллавал өнгөрсөн 12 жилийн хугацаанд төлсөн 4.8 их наядын орлогыг ердөө 2-хон жилд төлчих боломж харагдаж байна.
- Монголын хар алт түүхэнд байгаагүй үнээр үнэлэгдэв
Эрдэнэс Тавантолгойд Засгийн газар Онцгой дэглэм тогтоосон нь хамгийн зөв шийдвэр байсныг Үйлдвэржилтийн байнгын хороонд тайлагнасан мэдээллээс харж болно. Тус компани нүүрсийг уурхайн ам нөхцлөөр биш, биржээр арилжаалж эхэлсэн нь өнөөдөр өгөөжөө өгч, төсөвт төвлөрүүлсэн орлого, татварын үзүүлэлт, борлуулалт урьд өмнө байгаагүй хэмжээгээр өссөн байна. Зөвхөн биржээр арилжаалсан мэдээллийг харахад,
- Жилийн өмнө л гэхэд нэг тн нь дээд тал нь 110 ам.долларт хүрэхтэй үгүйтэй байсан коксжих нүүрсний үнэ 5 сарын дотор буюу өнөөдөр 182 ам.доллар болж өсжээ.
- Эрчим хүчний нүүрс 2020 онд нэг тонн нь 9 ам.доллар байсан бол өнөөдөр 73 ам.доллар болж өссөн нь 8 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Монгол Улс түүхэндээ анх удаа хар алтаа өндрөөр үнэлж чадсан нь Эрдэнэс Тавантолгойн онцгой дэглэмийн үе болон бичигдэх нь.