Ким Жон Уны охины “Dior”-ийн хүрэм

Хойд  Солонгосын төрийн мэдээллийн агентлагийн энэ сарын эхээр өгсөн нэгэн мэдээлэлд БНАСАУ-ын удирдагч Ким Жун Уны охин Ким Жу Ае  тансаг хүрэм өмссөн зураг  нийтлэгдсэн байв.   Маргааш нь Хойд Солонгосын төв телевизээр 3-р сарын 16-ны өдрийн зураг дээр 10 настай гэж таамаглаж буй залуу охин “Dior”-ийн юүдэнтэй хүрэм өмссөн байжээ.

БНСУ-ын хэвлэл мэдээллийнхэн эдгээр зураг, бичлэг цацагдсаны дараа удирдагчийн  охины тансаг хувцаслалтын талаар өлгөж аван бичиж байна. Өлсгөлөн, ядуурал ихтэй гэгддэг хойд Солонгост 1900 ам.доллар буюу 2.4 сая воны хүрэм  10 настай хүүхэд өмсч байгаа нь тус улсад байдал  тийм ч хэцүү биш  байгааг, эсвэл удирдагч нарын  хэт тансаглалыг харуулж байна гэж Өмнөд солонгосын хэвлэлүүд дүгнэж байна.

Мөн үүний өмнө 2020 оны аравдугаар сард БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярын жагсаалын үеэр Ким Жун Ун хойд Солонгосын энгийн иргэн хэзээ ч авч чадахгүй Швейцарийн брэндийн IWC-ийн Portofino Automatic цаг зүүсэн байсныг  ч Өмнөдийн  хэвлэлүүд онцлов.  Тийм цаг хамгийн багадаа 14 сая воны үнэтэй. Хүнд хэцүү цаг  үед улс орны өмнө тулгарсан зовлон зүдгүүрийг тэвчихийг олон нийтдээ уриалж зогохдоо тийм үнэтэй цаг зүүсэн нь ичгүүртэй гэж https://www.koreatimes.co.kr/ сайтад  бичжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...

Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн...

Зайсангийн гүүрийн дам нурууг угсарч эхэллээ

Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон...