Серо тахь юуны учир амьтны хүрээлэнгээс оргосон бэ?

Сөүлийн Хүүхдийн Гранд цэцэрлэгт хүрээлэнгийн амьтны хүрээлэнгээс гурван настай тахь Серо оргож олон нийтийн  сүлжээнд байршсан түүний зураг олон нийтийн анхааралд  их өртсөн. Тэрээр  Сөүлийн зүүн хэсэгт байрлах Сөүлийн Хүүхдийн Гранд цэцэрлэгт хүрээлэнгийн амьтны хүрээлэнгээс пүрэв гарагт 14:50 цагийн үед тойруулан байрлуулсан модон тавцанг эвдэж зугтсан байна. Ингээд ойролцоох орон сууцны хороололд хэсэг зугаалсан Серо  амьтны хүрээлэнгээс нэг километрийн зайд орших гудамжинд эсэн мэнд баригдсан байна.  Түүнийг 18:10 цагийн орчимд амьтны хүрээлэнд авчирчээ. Гурван настай тахь Серо 2019 оны 6-р сард амьтны хүрээлэнд төрсөн бөгөөд 2021, 2022 онд тахины эцэг эх нас барж ганцаар  амьдрах  болсон нь хүнд цохилт болсон байна.  
Амьтны хүрээлэнгийн  ажилчдын тайдбарласнаар эцэг эх нь нас барсны дараа Серо нэлээд түрэмгий болж, амьтны хүрээлэнд амьдардаг имжтэй тулалдах болсон гэнэ. Мөн хашаандаа  буцаж ирэхээс татгалзах зэргээр  эсэргүүцэл үзүүлэх  болжээ. Гэхдээ асран хамгаалагчдын хичээл  зүтгэлээр ааш нь засарч эдгэрч байсан Серо ийнхүү оргосон нь амьтны хүрээлэнгийн хамгаалагчдыг цочирдуулсан байна. 
Серо  одоо сэтгэл санаа нь тайван  байгаа, дахин оргохгүй байх. Ирэх жил эм тахь авчирч хамт амьдаруулна. Энэ жил эм тахь арай бяцхан байна. Үүний дараа Серогийн сэтгэл санааны тогтвортой болох байх гэж Амьтны хүрээлэнгийнхэн ярьжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...