Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын шилдэг тамирчдыг ялав

БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй “Jiangsu” телевизийн “Super brain” шоу гуравдугаар сарын 24-нд болж, Монгол Улсын хоёр тамирчин ялалт байгуулжээ. Тодруулбал, тус шоу нэвтрүүлэгт Монголын оюун ухааны академийн тамирчин, Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцож, тэргүүлсэн байна.

Бээжингийн их сургуульд суралцаж буй, “Гиннесийн дээд амжилт” эзэмшдэг тэд “Тархины хаан” хочит Cheng Zhi Qiang болон Хятадын ой тогтоолтын өнгөрсөн оны аварга Xu Yangran нартай өрсөлдөж, хүний алганы хээ тогтоох даалгавар хийж гүйцэтгэжээ. Тэмцээний төгсгөлд Хятадын тамирчид алдаа гаргаж, Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар бүтэн оноогоо авч чадсанаар 5:6 харьцаатайгаар ялсан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...