“Жаст”-ын Ш.Батхүүд 9 жилийн ял өгч, талийгаач Г.Алтанг цагаатгав

Шүүхээс талийгаач Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Харин шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг есөн жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авахдаа “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн өрийг үйлдвэрийн Нөөцийн сангаас гаргуулж, 40 сая ам.долларыг төлсөн. “Жаст”-ын Ш.Батхүү 2013 оноос өмнө өөрийнхөө хөрөнгийг нааш, цааш нь шилжүүлсэн байдаг. Тэрбээр дийлэнхийг нь бэлэглэлийн гэрээгээр зарсан бөгөөд зарим хөрөнгийг нь “Хадгаламж” “Зоос” зэрэг банкны өрөнд хураан авчээ. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгөөс 40 сая ам.долларыг төлөх боломж бүрэн бий гэдгийг шинжээчид хэлдэг.

Тэрбээр зээл авах үедээ “Олон овоот”, Хадгаламжийн банк, Жаст группын хувьцааг эзэмшдэг байсан. Тэрбээр  “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Олон овоот”-оо Г.Алтанд, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэсэнээ 2013 онд мэдээлж байв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...