Хулгайч гишүүдээ хуулийнхны гарт өгч чадах уу?

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж АТГ-аас үзэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлээд байгаа. Хаврын чуулган эхэлсэн тул Ерөнхий прокурор дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д ойрын өдрүүдэд хүргүүлэх байх. Ж.Мөнхбат гишүүний хувьд нүүрсний хэрэгт эрүү үүсгэж яллагдагчаар татагдсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мөн л нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өгчихсөн байгаа. Тэгэхээр чөлөөлөх эсэхийг УИХ шийднэ гэсэн үг. УИХ хэрэв энэ хоёр гишүүнээ чөлөөлөхгүй гэвэл Улсын ерөнхий прокурор саналаа хүргүүлнэ. Гэхдээ өөрсдөө гишүүнээ больё гээд байхад нь хүчээр авч үлдэхгүй байх.

Нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа. Гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нар ч нүүрсний хэрэгт шалгагдаж байгааг АТГ-аас зарласан. Үүн дээр нэмээд Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 86 хүний дотор УИХ-ын дөрвөн гишүүн багтсан. Тэд бол УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар юм.

Энд нэр дурдагдаж, гэмт хэрэгт холбогдсон гишүүд бүгдээрээ бүрэн эрхээсээ, халдашгүй байдлаасаа хагацах магадлалтай. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо эдгээр гишүүдийн асуудлыг хэлэлцэж дэнсэлнэ. Өнгөрсөн жил Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын санал орж ирэхэд “Үгүй” гэж хэлээд хамгаалж үлдэж байв.

Халдашгүй байдлын дэд хороо УИХ-д хамгийн олон сонгогдсон 5 гишүүнээс бүрддэг. Гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын гарт дээр нэр дурдагдсан гишүүдийн хувь заяа бий. Гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлж авч үлдвэл олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч, УИХ-ыг тараах хэмжээний эсэргүүцэл болон тэлэх өндөр магадлалтай. Тиймээс Халдашгүй байдлын дэд хорооны энэ удаагийн гаргах шийдвэрээс олон зүйл шалтгаалахаар байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...