ХНХЯ: Бүх төрлийн орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй

Нийгмийн даатгалын ерөнхий шинэ хуулийн төсөлд бүх төрлийн орлогод нийгмийн даатгалын  шимтгэл ногдуулахаар заажээ гэсэн мэдээлэл сошлоор тарж, иргэд  нэлээд бухимдсан. Тэгвэл үүн дээр ХНХЯ тайлбар өгчээ.
ХНХЯ:
Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн багц хуулийн төслийг 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж хэлэлцэх эсэхийг дэмжсэн.
Өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олсон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулахаар тусгасан.
Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоосон шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүний хамрах хүрээг нэмэгдүүлээгүй, мөн ажил олгогч, ажилтны хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй олсон орлого тухайлбал, ажил олгогчийн олсон бүх төрлийн орлого, ажилтны байр, машин, гар утас зарсан зэрэг орлогод шимтгэл ногдуулахгүй юм. Түүнчлэн ажил олгогч, ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй, цаашид ч нэмэхгүй болно. Та бүхэн https://d.parliament.mn/ цахим хаягаар хандаж:
-Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл,
-Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл,
-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй танилцаж санал өгөх боломжтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...