Шинэ технологи: Нэг удаагийн зайг халсан нарны зайн удирдлага

Шинэ технологи 

“Samsung” корпорацийн бүтээсэн нарны зайн телевизийн удирдлагын талаар энэ удаагийн “Шинэ техонологи”  буландаа танилцуулъя. Энэхүү ухаалаг удирдлага нь Австралийн “Canstar Blue awards”-ийн 2022 оны шилдэг шагналыг хүртсэн юм.  

Гол онцлог нь нарны эрчим хүчээр ажилладаг бөгөөд аюултай хог хаягдалд  тооцогддог нэг удаагийн зайг хэрэглээнээс гаргасан гэдэг  утгаар яахын  аргагүй электрон барааны зах зээлийн  байгаль орчинд ээлтэй бүтээл  юм. Samsung-ийн нарны зайн алсын удирдлага нь байгалийн гэрлээр эсвэл электрон гэрлээр цэнэглэгддэг тул дотор, гадаа, бороотой өдрүүдэд цэнэгээ хураах боломжтой. Мөн Wi-Fi чиглүүлэгч гэх мэт төхөөрөмжүүдийн радио дохионы цахилгааныг ашиглан өөртөө цэнэг хураадаг байна. Буйдангийн завсар ч юм уу ороод байгалийн болон электрон гэрлээр  цэнэглэгдэж чадаагүй үед USB залгуураар ч цэнэглэх  боломжтой ажээ. Хүмүүс унтаж байх үеэс бусад үед ихэвчлэн гэрэл асаалттай, эсвэл  байгалийн гэрэлтэй байдаг. Энэ гэрлийг ашиглая гэсэн санаагаар нарны зайн удирдлагыг бүтээсэн байна. 

Одоогоор энэ удирдлагыг Samsung 4K болон 8K Neo QLED болон MicroLED зурагтуудад ашиглах боломжтой байгаа юм. Стандарт удирдлагатай харьцуулахад 83% хүртэл бага эрчим хүч зарцуулна,  урьдчилсан тооцоогоор нарны зайн удирдлага нь долоон жилийн хугацаанд 99 сая нэг удаагийн зайг хэрэглээнээс гаргана гэж Самсунгийнхан үзэж байна. Тодруулбал, зурагтыг долоон жил ашигладаг гэж бодоход удирдлагынхаа зайг жилд хоёр удаа солиход 14 зай ашиглаж, хаяна гэсэн үг. Хэрэв энэ тоог Самсунг Электроникс компанийн жилийн дэлхийн телевизийн борлуулалтад тооцвол 99 сая орчим зай хаягддаг гэж тус компанийн төлөөлөл хэллээ. 

Мөн  удирдлаганы их биеийг дахин боловсруулсан хуванцараар хийж байгаа ажээ. Дахин боловсруулсан хуванцараар дагалдах  эд ангиа хийх нь  байгаль  орчинд  ээлтэй ч компанийн хувьд зардал дахин боловсруулаагүй хуванцараар бүтээгдэхүүн  хийснээс 5-10 хувь өндөр гардаг, илүү ажиллагаа шаарддаг байна. Гэсэн ч Самсунгийнхан ажиллагаа, зардлыг үл харгалзан дахин боловсруулсан материалын хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...