Египетээс хамгийн эртний муммиг олжээ

Археологичид Египтээс нэгэн мумми олсон нь хамгийн эртний мумми байж болзошгүй байгаа ажээ.  Египетийн эртний олдворын сайд асан археологич Захи Хавассын хэлснээр шинээр олдсон мумми нь 4300 орчим жилийн  өмнөх, 35 орчим настай, баян, нөлөө бүхий эр байсан  гэж дүгнэж байгаа юм байна. “Энэ бол Египтээс олдсон хамгийн эртний, бүрэн бүтэн, алтаар бүрсэн муми юм” гэж Захи Хавасс хэлээд “хамгийн гайхалтай нээлт” гэж онцолжээ. Археологийн баг Саккара тосгон дахь эртний Джосерийн пирамид орчимд 20 метрийн гүнээс муммижуулсан хүнийг олсон байна. Мөн хөшөө дурсгалын олон үнэт олдвор олджээ. 

Муммижуулсан чинээлэг эртщийн австай төстэй өөр нэг чулуун авс олдсон бөгөөд ирэх долоо хоногт уг авсыг нээж судлах  юм байна.  Энэ удаагийн олдворуудыг хааны дараа эрэмбэлэгдэх маш чухал хүмүүст зориулсан оршуулга гэж архиеологичид  үзэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Онгоцны түлшийг зөвхөн ОХУ-аас авах төслийг АН-ын бүлэг дэмжсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсад...

Б.Найдалаа: Иргэдээс бидэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой баримт ирсэн

ХҮН намаас УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой сүүлийн үед яригдаад...

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...