Хүний эрхийг дордуулаад зогсохгүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан гэв

Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуульд хориг тавьж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр цагаас мэдээлэл хийлээ. ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хуулиудын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ эцэслэн баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.

Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчилал хүний эрх, эрх чөлөөг хамгаалагчийнхаа хувьд энэ хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэрийг гаргасан. Хүний эрхийг дордуулж, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа хуулийн заалтууд дээр бид бүхэн хамгаалах чиглэлд тодорхой бодлого гаргаж, хуулийн хүрээнд дэмжих ёстой. Нөгөө талдаа, Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийг хэлэлцэн батлахдаа тухайн эрх ашиг нь хөндөгдөж буй хуулийн этгээд, эрдэмтэн судлаач, ард иргэдийн оролцоог гүйцэт хангаж, санал бодлыг нь авч, батлах ёстой.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Ерөнхийлөгч чуулган завсарлагааны үед хориг тавьбал дараагийн чуулганы эхний 14 хоногт хуулийн хоригийг хэлэлцэх ёстой. Нэг ёсондоо гуравдугаар сарын 15-нд хаврын чуулган эхэлнэ. Хоригийг нийт гишүүдийн гуравны нэгээр хүлээн авдаг. Тэгэхээр хоригийг хүлээж авах, авахгүй нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ хуульд бүхэлд нь хориг тавьж байгаа учраас хэрэгжиж эхлэх хугацаа буюу хоёрдугаар сарын 1-нээс түдгэлзэнэ гэв.

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал:

-УИХ-аас 2023 оны нэгдүгээр сарын 20-нд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон түүнийг дагалдах нэр бүхий дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар баталсан. Энэ хуулиудыг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу 2023 оны нэгдүгээр сарын 25-нд ёсчилж, улмаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаас ЕТГ-т нэгдүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн. Өөрөөр хэлбэл,эдгээр зүйлсийг ирүүлсний дараагаар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч нэр бүхий хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна. Хуулийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр хориг тавих сүүлийн хугацаа дуусна. Тэгвэл энэ хуулийн дагаж мөрдөх хугацааг батлахдаа 2023 оны хоёрдугаар сарын 1-нд буюу Ерөнхийлөгчийн хориг тавьж болох Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхэд халдах байдлаар зохицуулсан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...