Хөгжлийн банкны зээлдэгч Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авчээ

Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн. Энэхүү сонсголд 11 компанийн Хөгжлийн Банкны зээлийн асуудалд 65 гэрчийг дуудан оролцуулж байгаа юм. Одоогийн байдлаар гурван сая орчим дансыг данс хөөх аргаар шалгасан гэдгийг УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэлэв.

Шинжээчийн дүгнэлтээр “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр 1.5 сая ам.долларыг зузаатгал нэрээр хувийн дансандаа шилжүүлж, нийт 7.2 сая ам.долларыг зориулалтын бусаар ашигласан” гэж гарчээ. Үүнтэй холбогдуулан Б.Энхбаяр “Таны хувийн данснаас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө удаа дараа гарсан байна. Та мөрийтэй тоглоом тоглодог уу. Сайдаар ажиллаж байсан улстөрч Т.Бадамжунай гэдэг хүнийг таних уу, Макаод уулзсан уу?” хэмээв.

Б.Мөнхтөр: Би мөрийтэй тоглоом тоглодоггүй учир шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй. Шүүх дээр бүх гүйлгээгээ баримтаар нотлох болно. Энэ асуултад хариулах боломжгүй. Улстөрчийг таних уу гэж асуулаа. Танина, манай Архангайн хүн. Энэ хүнтэй Сингапурт таарч хальт уулзаж байсан гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...